“Дээд боловсролын сургалтад дэвшилтэт технологи нэвтрүүлэх асуудалд” сэдэвт олон улсын эрдэм шинжилгээний хурал зохион байгууллаа

БСШУСЯ-ны Дээд боловсролын хэлтэс, CDIO-Монголын дээд боловсролын үндэсний академи, ШУТИС-ийн Дархан-Уул аймаг дахь Технологийн сургуулийн Суурь шинжлэх ухааны тэнхим хамтран “ДЭЭД БОЛОВСРОЛЫН СУРГАЛТАД ДЭВШИЛТЭТ ТЕХНОЛОГИ НЭВТРҮҮЛЭХ АСУУДАЛД” сэдэвт олон улсын эрдэм шинжилгээний хурлыг 2017 оны 05 дугаар сарын 06-ны өдөр амжилттай зохион байгууллаа.

Дархан-Уул аймгийн Засаг даргын орлогч дарга А.Түвшинбат, БСШУСЯ-ны Дээд боловсролын хэлтсийн дарга доктор, профессор Т.Амаржаргалан, CDIO-Монголын дээд боловсролын үндэсний академийн мастер багш нар, Орхон их сургуулийн гадаад харилцаа эрхэлсэн дэд захирал доктор (Sc.D), профессор Ц.Содов, Дархан-Уул аймгийн ИДМСК-ийн багш нар, МУИС, ҮБХИС, МУБИС, ТТДС, ХААИС багш нар, мөн ОУХ-ийн мэргэжилтэн Осакагийн их сургуулийн профессор Muneyuki Murai (Япон), ШУТИС, ДаТС-ийн лицей сургуулийн гадаад мэргэжилтэн Thomas Morgan (Америк), ШУТИС, ДаТС-ийн гадаад мэргэжилтэн Sung-Gi Choi (Солонгос) зэрэг мэргэжилтнүүд оролцож судлаачид нийт 26 илтгэл, 6 ханын илтгэл тавьж оролцлоо.