“Миграцийн бодит байдал, Хандлага” сэдэвт олон улсын эрдэм шинжилгээний 9 дэхь удаагийн хурал амжилттай боллоо

Хуралд зориуд цөөн тооны чанартай илтгэлийг сонгон шалгаруулан хэлэлцүүлж Монгол улсын миграцийн төлөв байдал, тулгамдсан асуудлаар хамтран ажиллах судалгааны институт, их сургууль, Төрийн болон Төрийн бус Байгууллагуудын оролцоотой ТИНК ТАНК байгуулагдаж хамтран ажиллахаар шийдвэрлэв.

1

Хурлын эхний илтгэгчээр ГХЯ-ны Консулын газрын захирал Я.Ариунболд илтгэл тавьсан. Консулын газар гадаадад ажиллаж амьдардаг Монгол иргэдийн болон Гадаадаас Монголд ирдэг гадаад иргэдийн асуудлыг бодлогоор хангадаг бол Миграцийн хөгжил, олон төрлийн улмаас ажил үүрэг маш том хүрээг хамарч байгааг онцлон тэмдэглэсэн. Яг өнөөдрийн байдлаар 144.520 Монгол улсын иргэн гадаадад байнгын болон тодорхой хугацаагаар амьдран суудаг буюу Мигрантууд байна. Энэ бүх асуудлыг 1993 оны хуудиар зохьцуулалт хийх төвөгтэй байгаа учир Их дээд сургуульд төвлөрсөн судалгааны байгууллагуудтай хамтран ажиллах нээлттэй тухай хэллээ.

2 3

Үндсэн илтгэл Галиймаа профессорынх байлаа. 2004 оноос судалсан судалгааны датабаазын шинэчлэлээс гадна Миграцийн асуудлыг онол, арга зүйн талаас хардаг хүмүүс байдаггүйг онцлон дурьдаад олон улсын болон Монголын датануудыг харьцуулсан маш сонирхолтой илтгэл байлаа. – ОУ-ын Мигрантуудын 67% нь 20 улсад очиж тэд жилд дунджаар 1,2 тэрбум долларыг шилжүүлдэг. – Энэтхэгийн диаспора сүүлийн жил Хятадыг давж 16 сая хүрсэн – Хөдөлмөрийн Мигрантыг хүлээн авагч топ 5 улс Арабын арал улсууд. – Монголын Мигрантууд сүүлийн 8 жил 255 – 265 сая ногооныг Эх орондоо илгээсэн нь Уул уурхайн буумын өмнө ҮНБ-ийн 10 хувь болж байсан гэх мэтээр маш олон датаны харьцуулсан судалгаа ярив

ОХУ-ын ШУА-ын Сибирийн салбарын Монгол судлал, Төвд, Буддизм судлалын эрхлэгч Марина Балдано Солонгос дахь төсөлт судалгааныхаа хажуугаар Солонгост байгаа Монголчуудын тухай эмпирик судалгаагаа танилцуулсан. Бид Монголчуудыгаа нэг өнцөгөөс харж судалдаг бол энэ төслийнхээ хүрээнд Монгол иргэдийн тухай бидний анзаараагүй, магадгүй мэдэхгүй байж болох зүйлийн тухай ярив. Монгол иргэдийн ажил эрхлэлт, бие биендээ тусалдаг анх танилцаж мэдээлэл солилцдог хандлага болон Орос хэлээр ярьдаг Монголччуудад ямар давуу тал байдаг, СНГ-ийн хүмүүс хамт тэнд ажиллаж амьдарч байгаа тухай мэдээллээсээ хуваалцлаа. Нээрээ тэндхийн Монголчууд Оросоор сайн ярьдаг нь бас нэг давуу тал болон Орос, СНГ-ийн орнуудын хүмүүстэй хамтран ажиллах дуртай байдаг шүү.

4

Хуралд Дэлхийн Монголчуудын анхны цахим сүлжээ болох Цахим Өртөө Холбоо ТББ-ын ТУЗ-ийн дарга Ч.Лодойравсал болон Дорнод ИС-ийн гүйцэтгэх захирал Батханд нар оролцов. Батханд хөдөө орон нутагт асуудал болоод байгаа дотоод олноороо ирдэг Хятадын мигрантуудын тухай Дорнод аймгийн жишээн дээр танилцуулав6

5

Туркын олон улсын хамтын ажиллагааны байгууллага ТИКА-гийн суурин төлөөлөгч Читфци Турк бол Мигрантыг хүлээн авагч, илгээгч, дамжин өнгөрүүлэгчийн шинжтэй геополитикийн байршил, түүхтэй улс учир хэзээд Мигрантын асуудлыг анхааралдаа авдаг. Тулгамдсан асуудлыг шийдвэрлэдэг маш том туршлагатай улс болох тухайгаа 1923 оны Ататуркын үеэсээ эхлээд өнгөрсөн зуны төрийн эргэлтйн үе хүртэл сонирхолтойгоор ярив. 16 сая Сири, Палестины дүрвэгчдийг Европруу нэвтрүүлэх гүүр болсон энэ улсад Миграцийг цогцоор судалдаг, Бүх яам, институтэд Миграцийн асуудлыг хариуцдаг мэргэжилтэн, институттэй, түүний чиг үүргийн уялдаа холбооны тухай ярив

Туркын олон улсын хамтын ажиллагааны байгууллага ТИКА-гийн суурин төлөөлөгч Читфци Турк бол Мигрантыг хүлээн авагч, илгээгч, дамжин өнгөрүүлэгчийн шинжтэй геополитикийн байршил, түүхтэй улс учир хэзээд Мигрантын асуудлыг анхааралдаа авдаг. Тулгамдсан асуудлыг шийдвэрлэдэг маш том туршлагатай улс болох тухайгаа 1923 оны Ататуркын үеэсээ эхлээд өнгөрсөн зуны төрийн эргэлтйн үе хүртэл сонирхолтойгоор ярив. 16 сая Сири, Палестины дүрвэгчдийг Европруу нэвтрүүлэх гүүр болсон энэ улсад Миграцийг цогцоор судалдаг, Бүх яам, институтэд Миграцийн асуудлыг хариуцдаг мэргэжилтэн, институттэй, түүний чиг үүргийн уялдаа холбооны тухай ярив

8

Энэ бол нэг ангийн, нэг мэргэжлийн нэг чиглэлийн харамсалтай нь 2 төрлийн, 3 их сургуулийн багш нар

Энхбат Турк улсад Монголын мигрантын хэв шинж ямар байгаа. түүний дэвшил, буурлын шинж байдал. Сири, Иордоны хямрал Монголын хөдөлмөрийн мигрантуудад хэрхэн нөлөөлж байгаа, Монгол иргэд Туркэд хир хэмжээнд дасан зохицож байдаг тухай ярив. Монголын маш онцлогтой сонин Диаспора Турк улсад байдаг төдийгүй Магадгүй Турк тохиолдоод байгаа дүрвэгчдийн нүүдэл Монгол тулгарвал яахуу? Ямар нэг туршлага, модель загвар, газар зүйн байрлал зэргийг тогтоож болох боломжийн тухай ярив

МУИС-ийн багш Д.Анхбаяр Истамбулийн их сургуулийн доктор. Перс, Иран, Турк хэлтэй. Монголын түүхийн Перс хэлний эх сурвалжуудыг уншдаг. Орчин үеийн ойрхи дорнодын асуудлаар мэргэшсэн мундаг судлаач. АНУ-ын ТТГ сонирхох хэмжээний мэдээлэл, дата, зурагтай Иран дахь Хазаруудын мигрантууд, Сирийн дүрвэгчдийн тухай маш сонирхолтой илтгэл тавьсан. ТИКА-гийн төлөөлөгчийн сургуульпаа татвал олон прагматик ажлын эхлэл тавигдана. Д.Ганболд багш Орчин үеийн миграцийн үндэсийг глобаль түвшинд яриад хамаг зүйлийн буруутан АНУ-ын импералистууд байгаа тухай тоо баримт, мэдээлэлтэй ярив. Манайд эдийн засгийн алуурчид, Фридман бойс, хуйвалдааны онолын олон асуудал байдаг биз? Франц гаралтай АНУ-ын иргэн Стив Монгол хэлийг 2 жилд, Морин хуурыг 1 жил сурсан гайхамшигтай хөгжмийн мэдрэмжтэй залуу байна. Жонон харын магтаалыг ямар нэг номын болон янз бүрийн нээлтэнд дээр зөндөө сонсдог байсан. Халтуурчид халтуурддаг бол энэ нөхөр мааш үнэнч, мааш цэвэрхэн үнэхээр сайхан тоглосон. Стив бол АНУ дахь мигрант, Францын диаспора, Монголын соёлын элч хүн юм байна