“Хаврын гоёл-Дизайн сургалт 2017” наадамд амжилттай оролцлоо

“Хаврын гоёл-Дизайн сургалт 2017” наадам 2017 оны 4 дүгээр сарын 28-аас 5 дугаар сарын 04-ний өдрүүдэд амжилттай болж өндөрлөлөө. Тус наадамд дизайны чиглэлээр сургалт явуулдаг нийт 6 сургуулийн багш, оюутнууд оролцсон ба манай Үйлдвэрлэлийн технологийн сургуулийн оюутнууд хувцасны 22 коллекци, хэвлэлийн графикийн 16, интерьер дизайны 5 бүтээл, үйлдвэрлэлийн дизайны 1 төсөл, компьютер график дизайны 19 бүтээл, багш оюутны эрдэм шинжилгээний 15 илтгэлээр шалгаруулалтанд оров.

“Хаврын гоёл - Дизайн сургалт 2017” наадмаас

  1. Уран сэтгэмжийн загвар - Тэргүүн байрын шагналыг ахлах багш Л.Ишдорж, ахлах багш Д.Буяндэлгэр нарын удирдсан Хувцас дизайны III курсын оюутнуудын “L-pro” багийн “Sharp eyes” коллекци,
  2. ийн шилдэг дизайнер - оюутан шагналыг ахлах багш К.Жанботагийн удирдсан Үйлдвэрлэлийн дизайны 4 курсын оюутан С.Солонгын “Mousike дуу бичлэгийн студийн интерьер” төсөл,
  3. шилдэг дизайнер - оюутан шагналыг ахлах багш Б.Мөнхзулын удирдсан Үйлдвэрлэлийн дизайны 3 курсын оюутан Б.Билгүүний “Олон үйлдэлт тавиур” бүтээл,
  4. Эрдэм шинжилгээний хурлын - Тэргүүн байрын шагналыг ахлах багш Б.Мэндсайханы удирдсан Компьютер график дизайны 4 курсын оюутан Б.Тогтохтөр, Б.Хоролсүрэн, Л.Анхбаяр нарын “Хийсвэр бодит орчин ашиглан түүхийн мэдлэг олгох хичээл” илтгэл тус тус хүртлээ.

Энэхүү наадамд идэвхитэй оролцсон эрхэм хүндэт оюутнууд, удирдаж ажилласан эрхэм хүндэт багш нартаа сурлага, уран бүтээлийн улам их амжилт гаргахыг хүсэн ерөөе.

ШУТИС-ийн ҮТС-ийн захиргаа