МехТС-ийн багш Л.Тэлмэнбаяр Японы Тохоку их сургуульд зэргийн бус сургалтад хамрагдав

Механик тээврийн сургуулийн Машин үйлдвэрлэлийн салбарын багш Л.Тэлмэнбаяр 2017 оны 04 сарын 16-аас 05 сарын 05-ны хооронд “Инженер технологийн дээд боловсрол” төслөөр “Шинэ материалын дэвшилтэт технологийн судалгаа ба хөгжүүлэлт” сэдэв бүхий төслийн багаас Японы Тохоку их сургуулийн Материал судлалын сургуульд 20 хоногийн хугацаатай зэргийн бус сургалтад хамрагдаад ирлээ. Материал судлалын сургуулийн тэнцвэрт бус материалын салбарын профессор Хидеми Катогийн удирдлага доор Катогийн лабораторид туршилт судалгаа явуулсан.

Туршилт ашигласан дээжүүдийг Монголоос авчирсан бөгөөд Катогийн лабораторид “Dai-Ichi-Kiden” компаний Spark plasma sintering машиныг ашиглан халуунаар хэвлэж, хатуу хайлш гарган авсан. Нийт 15 дээжийг халуунаар хэвлэж шахаж, нийт 5 хүйтнээр шахсан дээжид аргон хийн орчинд нэвчүүлэлт хийсэн.

Туршилтыг явуулахдаа эхлээд вольфрамын карбид болон кобальтын нунтгийг шаардагдах хэмжээгээр холих, хэвэнд хийх, машиныг ажиллагааг тохируулах, халуунаар хэвлэх, хөргөх, дээжийг шахаж гаргах дарааллаар гүйцэтгэсэн.

Дээрх туршилтаас гадна “Дээд боловсролын шинэчлэл” төслийн хүрээнд Монгол улсад байгуулагдах материал судлалын нээлттэй лабораторийн тоног төхөөрөмжийн нарийвчилсан судалгаа хийж техникийн үзүүлэлтийг гаргаж, баталсан төлөвлөгөөний дагуу амжилттай ажиллаад ирлээ.