БНСУ-ын Гунжү үндэсний их сургуулийн магистр, докторын хөтөлбөрт тэтгэлэгтэйгээр суралцах боломжтой

Гунжү Үндэсний Их Сургуулийн Танилцуулга:

Гунжү Үндэсний Их Сургууль нь 1948 онд Багшийн коллеж нэртэйгээр байгуулагдаж байсан бөгөөд 1991 он гэхэд их сургуулийн статуст шилжин боловсролын үйл ажиллагаагаа улам өргөжүүлэн ажилласаар ирсэн. Одоогоор сургуулийн кампус Есан /Yesan/, Гонгжу /Gongju/, Чонан /Cheonan/ гэсэн 3 хотод байрлаж нийт 22000 оюутан 7 салбар сургуулийн 99 төрлийн мэргэжлээр бакалавр, магистр, докторын түвшний сургалтад суралцаж байна.

Тус их сургууль нь Даедок шинжлэх ухааны хот, Сэжон хот болон Сөүл хотын ойролцоо байрладаг тул дотоодын болоод олон улсын оюутнууд олноор ирж суралцахын зэрэгцээ Солонгос улсдаа тэргүүлэх их сургуулийн нэг бөгөөд цаашид оюутны хотхоныг дэлхийн түвшинд нийцсэн орчин болгох зорилт тавин ажиллаж байгаа юм.  

Энэхүү зорилгодоо хүрэхийн тулд суралцагчдын шаардлагад нийцсэн сургалтын таатай орчинг бүрдүүлж чадварлаг багш, профессоруудын удирдлага дор хөдөлмөрийн зах зээлд өрсөлдөх чадвар бүхий төгсөгчдийг бэлтгэн гаргах үйлст шамдан ажиллаж байна. 

Тэтгэлэгт хамрагдах мэргэжлийн чиглэлүүд:

  • Компьютерийн шинжлэх ухаан
  • Хүрээлэн буй орчин
  • Мэдээлэл холбооны технологи
  • Электроникийн инженер
  • Компьютерийн инженер
  • Механик инженер
  • Барилгын инженер
  • Эрчим хүчний системийн инженер
  • Ургамлын нөөц

Тэтгэлгийн хэмжээ: Сургалтын төлбөрийн 70-100% (Удирдагч багшаас шалтгаална)

Тавигдах шаардлага:

  1. Голч оноо 3.0-оос дээш
  2. ШУТИС-ийн төгсөгч, эсвэл энэ жил төгсөх оюутан байх
  3. Гадаад хэлний онооны сертификаттай бол хавсаргах

БНСУ-ын Гунжү Үндэсний Их Сургуулийн магистр, докторын сургалтад тэтгэлэгтэйгээр хамрагдах хүсэлтэй, шаардлага хангасан нэр дэвшигчид дараах материалыг бүрдүүлж өгнө үү. 

Бүрдүүлэх материал (англи хэлээр):

  1. Сургуулийн анкет бөглөх
  2. Өөрийн танилцуулга (CV)
  3. Дүнгийн хуудас
  4. Сургуулийн тодорхойлолт
  5. Суралцах төлөвлөгөө (Study plan)
  6. Тодорхойлох захиа-2 (Recommendation Letter)

Материалыг 5 дугаар сарын 19-ний өдөр хүртэл хүлээн авч, Гунжү Үндэсний Их Сургуулийн Гадаад харилцааны албанд явуулан тухайн оюутныг сургах салбар тэнхим сонгон шалгаруулалт хийнэ. Сонгогдсон нэр дэвшигч нь уг сургуулийн Монгол дахь албан ёсны төлөөлөгч болох Ворлд Эдюупиа ХХК-ийн хэлний сургалтад 320 цаг суралцаж, 9 дүгээр сараас Гунжү Үндэсний Их Сургуульд суралцана.

Жич: Суралцах сургуультай холбоотой мэдээлэл болон мэргэжлийн ангийг  доорх линкээс харна уу.

http://english.kongju.ac.kr:8090/academics/graduate.jsp#null

Холбогдох хаяг: Гадаад хэлний институт (1 байр - 421 тоот)

11-321974, 88064063 /М.Нямдолгор/