Монгол Японы хамтарсан судалгааны нээлттэй семинар

“Инженер, технологийн дээд боловсрол” төслийн хүрээнд (MJEED 1000 инженер) хэрэгжиж буй Био-инженерчлэл/Хүнсний инженерчлэлийн чиглэлээр хамтарсан судалгааны багийн нээлттэй семинарт хүрэлцэн ирнэ үү. Япон багш нарын илтгэл англи хэл дээр явна. Семинараар Ваакум цацарган хатаалт, Бичил чийгтэй тээрэмдэлт, Төмс, төмсөөр хийсэн бүтээгдэхүүний физик химийн шинж чанар, Үрсийн зүйл, сүүн бүтээгдэхүүний бүтцийн шинжилгээний арга мөн японы их сургуульд элсэх чиглэлээр ярилцана. Сонирхогч үйлдвэрлэгч компани, судлаач, багш, оюутан та бүхнийг урьж байна.

Семинар зохион байгуулах хаяг: ШУТИС-ийн төв байр, 2-р давхарт 203 тоот

Хугацаа: 2017 оны 5-р сарын 3 (Лхагва гариг), 14:00

Лавлах утас, хаяг: 324590-(2618) , odbayar.ts.o@gmail.com

14:00 Дэд проф. Ц. Одбаяр “ Монголын уламжлалт хүнсний бүтээгдэхүүнийг  боловсруулах, хатаах аргын харьцуулсан судалгаа” хамтарсан судалгааны танилцуулга.

14: 15 Prof. Yutaka Kitamura “Processing of Orange Powder by Micro Wet Milling and Vacuum Spray Drying and Research activities in Univ. of Tsukuba”

14: 50 Prof. Hiroshi Koaze “Physicochemical properties of potatoes and potato products, and an introduction to studies at OUAVM”

15: 25 Prof. Kawamura Shuso “Application of Near-Infrared Spectroscopy (NIRS) for Determining Quality of Grain and Milk"

16:00-16:30 Ярилцлага