“МОНГОЛ ИНЖЕНЕР 2017” нэгдсэн арга хэмжээ зохион байгууллаа

ШУТИС-ийн МехТС-д мэргэжилтэн бэлтгэж эхэлсний 55 жилийн ойн арга хэмжээний хүрээнд Техникийн механикийн тэнхимээс инженер техникийн мэргэжилтэн бэлтгэдэг их, дээд сургуулиуд, үйлдвэр, албан байгууллагуудтай хамтран шинэ техник технологи, зохион бүтээх үйл ажиллагааг инженерийн төсөл, тооцооны загварчлалын сүүлийн үеийн арга технологиор өргөжүүлэн хөгжүүлэх, инженер техникийн ажилтан, оюутнуудын мэдлэг ур чадвар, их дээд сургуулийн сургалт, хамтын ажиллагааг өргөжүүлэх зорилгоор ШУТИС-ийн МехТС-д “МОНГОЛ ИНЖЕНЕР 2017” нэгдсэн арга хэмжээг 2017 оны 4 дүгээр сарын 21-22 өдрүүдэд зохион байгууллаа.

Үйл ажиллагааны хүрээнд Инженер техникийн ажилтан болон оюутнуудын хамтарсан багийн тэмцээн, инженер багш судлаачдын эрдэм шинжилгээний хурал, техникийн механикийн онолын хичээлүүдийн (Онолын механик, Машин механизмын онол, Материалын эсэргүүцэл, Машины эд анги, Хэрэглээний механик) улсын олимпиад тус тус зохион байгуулагдлаа.

    Олимпиадын нээлт, үйл ажиллагаанд ШУТИС-ийн ректор док (Ph.D), проф., Б.Очирбат; Монгол улсын Ардын багш, академич, док (Sc.D), проф., Ч.Авдай; МУ-ын гавьяат багш, док (Ph.D), проф., Н.Төмөрбаатар; APU ХХК-ийн инженер Ц.Гантулга; Вагнер Ази группийн засварын үйл ажиллагааны менежер Б.Сүхбаатар; MSM групп, автомотивын дэд ерөнхийлөгч Kelly Patterson; Моннис группийн инженер Б.Баасансүрэн;  M-Си-Эс Интернейшнл; ДЦС-4 ТӨХК; Мөнгөн пирамид ХХК, Эрдэм транс ХХК; Монголын хог хаягдлыг дахин боловсруулах үндэсний холбоо; ШУТИС.МехТС-ийн дэд захирал док, дэд проф., Ж.Хашбат болон ХААИС, ҮБХИС.АБС, УБТЗ-ын ТДС-ын төлөөлөл, багш нар оролцлоо.

Арга хэмжээнд нийт 13 албан байгууллагын инженер, техникийн ажилтнууд; дотоодын 8 их, дээд сургуулийн 148 гаруй оюутан, 70 гаруй профессор багш ажилтнууд оролцлоо. Нэгдсэн дүнг гаргахад:

Багийн нэгдсэн амжилтаар:

  • Тэргүүн байранд MJEED 2+2 хөтөлбөрийн оюутнууд (шилжин явах цом, диплом) - 383.35 оноо
  • Дэд байранд ШУТИС.БАС-ийн оюутнууд (диплом) - 307.3 оноо
  • Гутгаар байранд ШУТИС.МехТС-ийн оюутнууд (диплом) - 276.85 оноо
  • Тусгай байранд УБТЗ-ын ТДС-ийн оюутнууд - 183.8 оноо

Инженерийн хувийн амжилтаар:

  • I байранд ДЦС-4 ТӨХК-ийн инженер, техникийн ажилтан Ц.Дэмбэрэллхагва
  • II байранд Вагнер Ази групп инженер, техникийн ажилтан С.Баясгалан
  • III байранд APU ХХК-ийн инженер, техникийн ажилтан Г.Мөнх-Очир

Оюутны хувийн амжилтаар (Онолын механик; Машин механизмын онол - 67 оюутнаас):

  • I байранд MJEED 2+2 хөтөлбөрийн оюутан Г.Бум-Эрдэнэ
  • II байранд MJEED 2+2 хөтөлбөрийн оюутан Б.Цэнд-Аюуш
  • III байранд ШУТИС.БАС оюутан Г.Чинаньдобонид

Оюутны хувийн амжилтаар (Материалын эсэргүүцэл; Машины эд анги - 81 оюутнаас):

  • I байранд ШУТИС.Орхон аймаг дахь технологийн сургуулийн оюутан Л.Ундраа
  • II байранд ШУТИС.МехТС-ийн оюутан Б.Элбэг
  • III байранд MJEED 2+2 хөтөлбөрийн оюутан Г.Бум-Эрдэнэ

Багийн тэмцээнд:

  • Тэргүүн байранд ШУТИС.БАС-ийн оюутнууд (диплом, медаль, 1.5 сая төгрөг)
  • Дэд байранд ҮБХИС.АБС-ийн оюутнууд (диплом, медаль, 0.9 сая төгрөг)

Нэрэмжит бодлогын амжилтаар:

  • Онолын механикийн хичээлийн чиглэлд MJEED 2+2 хөтөлбөрийн оюутан Г.Бум-Эрдэнэ
  • Машин механизмын онол хичээлийн чиглэлд MJEED 2+2 хөтөлбөрийн оюутан Б.Цэнд-Аюуш
  • Материалын эсэргүүцэл хичээлийн чиглэлд УБТЗ-ын ТДС-ийн оюутан М.Мөнхдаваа
  • Машины эд анги хичээлийн чиглэлд MJEED 2+2 хөтөлбөрийн оюутан Г.Бум-Эрдэнэ

нар тус тус шалгарав.

    Хувийн амжилтаар I, II, III байранд шалгарсан оюутнуудад алт, мөнгө, хүрэл медаль, диплом, ивээн тэтгэгч байгууллагын мөнгөн шагнал, гарын бэлгийг (APU ХХК, Вагнер Ази групп, MSM групп, Моннис групп, M-Си-Эс Интернейшнл, ДЦС-4 ТӨХК; Мөнгөн пирамид ХХК, Эрдэм транс ХХК; Монголын хог хаягдлыг дахин боловсруулах үндэсний холбоо) тус тус гардуулав.

Олимпиадыг ивээн тэтгэсэн байгууллага, оролцсон сургуулиудын багш, профессоруудын төлөөлөл шагналт байранд шалгарсан баг, оюутнуудад шагнал гардуулж баяр хүргэв.

Үйл ажиллагааны хүрээнд эрдэм шинжилгээ, судалгааны ажлын шинэ үр дүнгээс хуваалцах, үйлдвэр албан байгууллагуудад шинээр нэвтрүүлж буй технологиуд, инженерийн шийдэл шаардаж буй асуудлуудыг танилцуулах зорилгоор эрдэм шинжилгээний хурал, хэлэлцүүлгийг зохион байгуулсан бөгөөд нийтдээ 10 гаруй илтгэлийг инженер, техникийн ажилтнууд, профессор багш нар тавьж хэлэлцүүллээ.

Зохион байгуулах комисс

facebook хаяг: монгол инженер 2017

цахим хаяг:mongolengineer@must.edu.mn