ШУТИС-ийн “Орос хэлний өдрүүд”

Гадаад хэлний институтийн Европ судлалын тэнхим, Русский центр, “Звёздочка” клубээс  ШУТИС-ийн “Орос хэлний өдрүүд”-ийг 2017.03.24 – өөс 04.24 –ний өдрүүдэд зохион явууллаа.

Өдрүүдийн   хүрээнд оюутнуудад зориулан  “Великие открытия русских учёных” фото үзэсгэлэн, “Орос орноор” баримтат кино үзвэр, орос хэлний өдөрлөг, орос хэлний олимпиад, орос дууны уралдаан зэргийг зохиосон болно.

4-р сарын 5, 6 - нд  Бизнесийн удирдлага, хүмүүнлэгийн сургууль мөн ШУТИС-ийн Төв байранд зохиосон өдөрлөгийн үеэр Орос улсын  соёл, түүх, хэлийг сурталчилж “Орос орныг хэн сайн мэдэх вэ?” АХА тэмцээн,   оросын үндэсний хоол хийх  үзүүлэх сургууль хийсэн ба баримтат кино, фото-үзэсгэлэн үзүүлэв.

ШУТИС-ийн нийт оюутан залуучууын дунд 3 үе шаттайгаар зохион байгуулсан орос хэлний олимпиадад инженерийн ангиас  С.Хонгорзул /ЭХС/ 1-р байр,  Г.Намжинбаатар /ЭХС / 2-р байр, С.Серикбай /ЭХС/  3-р байрыг, хэлний ангийн болон орос хэлийг гүнзгийрүүлэн судалсан оюутнуудаас 1-р байрыг Н.Саруул /ХШУС/, 2-р байрыг Ө.Болдбаатар /ХШУС/ нар тус тус эзлэв. 

Харин орос дууны уралдаанд 1-р байрыг С.Серикбай /ЭХС/, 2-р байрыг Т.Ирмүүн /БАС/,  3-р байрыг З.Мөнхцацрал /ГХИ/  нар тус тус эзлэж, диплом мөнгөн шагналаар шагнагдлаа.