“Сүмитомо корпораци”-ийн нэрэмжит тэтгэлгийг 20 оюутанд гардуулав

ШУТИС нь Японы “Сүмитомо корпораци”-тай хамтран ажиллах гэрээг 2010 онд анх байгуулж байсан билээ. 2016 онд хамтран ажиллах гэрээгээ шинэчлэн байгуулсанаар жил бүр 20 оюутанд 1,000,000 төгрөгийн тэтгэлэг олгохоор болсон юм. Энэ жилийн тэтгэлэг гардуулах ёслолын ажиллагаа 2017 оны 4 дүгээр сарын 19-ний өдөр Эрдмийн зөвлөлийн өрөөнд боллоо. Тэтгэлэг гаруудуулах ёслолын ажиллагаанд  ректор Б.Очирбат, Оюутны хөгжил хамтын ажиллагааны проректор П.Жаргалтуяа, “Сүмитомо корпораци”-ийн Улаанбаатар дахь төлөөлөгчийн газрын Ерөнхий менежер Фүживара Хирото, Тэтгэлэг хариуцсан менежер Ж.Гантуяа бусад албаны хүмүүс оролцож шалгарсан 20 оюутанд тэтгэлэгийг нь гардуулан өглөө.

Тус байгууллага нь одоогоор Азийн 11 орны 41 их сургуулийн 1000 орчим оюутанд тэтгэлэг олгож байгаа бөгөөд 1996 оноос хойш өнөөг хүртэл давхардсан тоогоор нийт 10 мянга гаруй оюутанд тэтгэлэг олгосон байна. Монголд ч гэсэн энэхүү тэтгэлэгт хөтөлбөрт 350 орчим оюутан хамрагдаад байгаа ажээ.

 “Сүмитомо” корпорацийн Монгол дахь үйл ажиллагаа 1991 онд Монгол банкны алт цэвэршүүлэх төслөөр эхэлжээ. Тэд 1996 онд Ньюком болон Японы KDDI-тай хамтран үүрэн холбооны “Mobicom” компанийг үүсгэн байгуулж, мянга гаруй ажлын байрыг бий болгосон юм. Мөн 2004 онд нефтийн бүтээгдэхүүнийг орлох эрчим хүч болох ШНХ (LPG)-ийн импорт, борлуулалтын компанийг үүсгэн байгуулж Улаанбаатар хотын агаарын бохирдлыг багасгахад багагүй хувь нэмэр оруулжээ. 2009 оноос тус корпораци уул уурхайн тоног төхөөрөмжийн импорт борлуулалт, үйлчилгээний компанийг үүсгэн байгуулаад ажиллаж байна.

Тэтгэлэгт шалгарсан оюутнуудын мэдээлэл

2014-2015 хичээлийн жил

Овог

Нэр

Сур

Курс

Мэргэжил

1

Цэрэн

Доржсүрэн

МеТС

4

Үйлдвэрлэлийн механикжуулалт

2

Долгормаа

Сүнжидмаа

БАС

4

Иргэний ба үйлдвэрлэлийн барилга

3

Айдынасхар

Ахтилек

БАС

4

Иргэний ба үйлдвэрлэлийн барилга

4

Түмэндалай

Баярхүү

ГУУС

4

Уул уурхайн ашиглалтын технологи

2015-2016 оны хичээлийн жил

5

Ганхуяг

Жамсранбилэг

ГУУС

4

Уул уурхайн ашиглалтын технологи

6

Көк

Ерхулан

БАС

3

Иргэний ба үйлдвэрлэлийн барилга

7

Малшыбай

Улархан

ГУУС

3

Уул уурхайн ашиглалтын технологи

8

Өлзиймаа

Дөлгөөн

МеТС

3

Нисэх тээврийн механик

9

Түвшинтогтох

Дэлгэрмаа

ЭХС

3

Цахилгаан хангамж

10

Пүрэвдорж

Батдулам

ҮТС

2

Хүнсний инженерчлэл

11

Амаржаргал

Бямбасүрэн

БАС

2

Иргэний ба үйлдвэрлэлийн барилга

12

Гантөмөр

Ууганзаяа

ГУУС

2

Гидрогеологи

13

Чойжин

Одончимэг

МеТС

1

Үйлдвэрлэлийн автоматжуулалт

14

Энхтайван

Энхтүшиг

ЭХС

1

Цахилгаан хангамж

2016-2017 оны хичээлийн жил

15

Хүчитбаатар

Бямбасүрэн

ГХИ

4

Хятад хэлний техникийн мэргэжлийн орчуулагч

16

Мөнхөө

Бат-Эрдэнэ

МХТС

3

Мэдээллийн систем

17

Отгонбаяр

Өлзийхутаг

ДаТС

1

Цахилгааны инженер

18

Мандах

Бадамхорол

БУХС

1

Бизнесийн удирдлага

19

Батбаатар

Нарнаа

ҮТС

1

Шим тэжээл судлал

20

Отгонбаяр

Намуун

МеТС

1

Нисэх техникийн механик

Нийт тэтгэлэгт хөтөлбөрт хамрагдсан оюутнууддаа сурлагын өндөр амжилт хүсье.