Магистрант, докторантын эрдэм шинжилгээний хурал болж өндөрлөлөө

ШУТИС-ийн ахисан түвшиний хөтөлбөрт суралцаж буй магистрант, докторант оюутнуудын эрдэм шинжилгээ, судалгааны ажлын түвшин, өгөөжийг дээшлүүлэх, шилдэг эрдэм шинжилгээ, судалгааны ажлын үр дүнг хэлэлцүүлэх, сурталчлах, харилцан туршлага солилцох, хамтран ажиллах нөхцөл бололцоог бүрдүүлэхэд зорилготой “Магистрант, докторантын эрдэм шинжилгээний хурал” 2017 оны 04 дүгээр сарын 04-ний (Мягмар) өдөр ШУТТ Номын сангийн Е-604 тоот хурлын танхимд зохион байгуулагдав.

Хурлын арга хэмжээнд ШУТИС-ийн эрдэм шинжилгээ, инноваци эрхэлсэн проректор Ч.Баасандаш, бүрэлдэхүүн сургуулиудын ЭНДБ нар болон ахисан түвшинд суралцаж буй магистр, докторын 95 оюутнууд оролцлоо. 

ШУТИС-ийн магистрант, докторантын эрдэм шинжилгээний ажил, төгсөлтийн ажил, диссертацийн гүйцэтгэлийн үндсэн шалгуур үзүүлэлтийн талаар баримтлах ерөнхий бодлогыг шинэчлэх, эрдэм шинжилгээний ажлын чанарыг сайжруулах, оюуны өмчийн ёс зүйг төлөвшүүлэх зорилгоор жил бүр зохион байгуулдаг тус эрдэм шинжилгээний хурлаар хэлэлцүүлж байгаа ахисан түвшний судлаач оюутнуудын бүтээл, илтгэлүүд нь хоорондоо мэдээлэл, туршлага солилцох, цаашлаад хамтарсан судалгаа эхлүүлэхэд чухал ач холбогдолтой байдаг.

Ялангуяа сүүлийн жилүүдэд гадаадын болон дотоодын санхүүжилттэй судалгааны төслүүдийн хүрээнд магистрант, докторантын оролцоо эрчимжиж судалгааны үр дүнгээр нь өгүүлэл, бүтээл гарган танилцуулдаг жишиг, уламжлал тогтож байна.

Энэ хичээлийн жилийн ахисан түвшний оюутнуудын шилдэг судалгааны илтгэл, өгүүллийг танилцуулвал:

Байгалийн ухаан:

Докторантын түвшинд:

  • ХШУС-ийн докторант В.Болормаа“Тэмээний ноосны бохирдлын онцлогт суурилан угаах технологийг боловсронгуй болгох” – I байр, батламж, 200,000 төгрөг
  • ХШУС-ийн докторант Г.Зоригт “Гели- антипротоны мөргөлдөөн” –II байр, батламж, 150,000 төгрөг

Магистрантын түвшинд:

  • ГУУС-ийн магистрант М.Ариунтогос “Мандал-Овоо, Дөрвөн дэрт орчмын геологийн тогтоц ба “Дөрвөн Дэрт” зүсэлтийн трилобит, конодонтын судалгаа” – I байр батламж, 200,000 төгрөг
  • ХШУС-ийн магистрант Б.Хулагчин“Эрдэнэт УБҮ-ийн ган бөөрөнцөг цувих цехийн нүүрс хийжүүлэх зуухны давирхайн судалгаа” – II байр, батламж, 150,000 төгрөг

Нийгэм, хүмүүнлэгийн ухаан

Докторантын түвшинд:

  • БУХС-ийн докторант Г.Манлай “Уул уурхайн компанийн хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн менежментийн гүйцэтгэлийг үнэлэх арга зүйн асуудал (“Эрдэнэт үйлдвэр” ХХК-ийн жишээн дээр)” - I байр батламж, 200,000 төгрөг
  • МехТС-ийн докторант А.Эрдэнэтуяа “Улаанбаатар хотын тээврийн эргэлтийн загварчлал” - II байр, батламж, 150,000 төгрөг

Магистрантын түвшинд:

  • ҮТС-ийн магистрант М.Номин “Түүхэн эх сурвалжийг 3d моделийн загварчлалаар илэрхийлэх” - I байр батламж, 200,000 төгрөг
  • БАС-ийн магистрант Б.Ундраа “Улаанбаатар хотын орон зайн хувьсал өөрчлөлт” -II байр, батламж, 150,000 төгрөг

Инженер-технологи, хэрэглээний шинжлэх ухаан

Докторантын түвшинд:

  • БАС-ийн докторант О.Алтанзагас “Ган-төмөр бетон бүтээцэд хэрэглэх групп ү-хэлбэрийн хавиргат холбоосын туршилт, тоон загварчлалын харьцуулсан судалгаа” - I байр батламж, 200,000 төгрөг
  • МХТС-ийн докторант Т.Амартүвшин “Хүний зүрхний цахилгаан бичлэг болон хөдөлгөөний төрөл танилтын дохио боловсруулалтын судалгаа” - II байр, батламж, 150,000 төгрөг
  • БАС-ийн докторант Н.Бямба “Авто замын полимер битумын судалгаа” - III байр, батламж, 100,000 төгрөг

Магистрантын түвшинд:

  • ГУУС-ийн магистрант Ц.Лувсанцэрэн “Нисгэгчгүй онгоцоор агаарын зураглал хийх техник, технологийн харьцуулсан судалгаа, нарийвчлалын үнэлгээ” - I байр батламж, 200,000 төгрөг
  • МХТС-ийн магистрант Д.Батзориг “Объектын шилжилтийг mpu6050 ашиглан тооцоолох” - II байр, батламж, 150,000 төгрөг
  • БАС-ийн магистрант Б.Бадар-Ууган “Инженерийн шороон байгууламжийн тогтворын тооцоог гүйцэтгэх орчин үеийн чиг хандлага” - III байр, батламж, 100,000 төгрөг

ЭРДЭМ ШИНЖИЛГЭЭНИЙ АЛБА

АХИСАН ТҮВШНИЙ ХӨТӨЛБӨРИЙН АЛБА