Монголын Оюутны спортын IV их наадмын нийслэлийн бүсийн ширээний теннисний тэмцээнд ШУТИС багаараа тэргүүллээ

Монголын оюутны спортын IV их наадмын ширээний теннисний тэмцээн өнгөрсөн бямба, ням гараг буюу 4-р сарын 15-16-ы өдрүүдэд амжилттай явагдаж дүнгээ гаргалаа. Тус тэмцээнд нийслэлийн 17 их, дээд сургууль, коллежийн оюутнууд багийн болон хос, ганцаарчилсан гэсэн төрлүүдээр хурд , хүч, авхаалж самбаагаа сорин өрсөлдсөн юм.

Багийн тоглолт

Эрэгтэй 1-р байр  Шинжлэх ухаан технологийн их сургууль

2-р байр Үндэсний биеийн тамирын дээд сургууль

3-байр  Санхүү эдийн засгийн  их сургууль

Эмэгтэй 1-р байр  Шинжлэх ухаан технологийн их сургууль

2-р байр  Монгол улсын их сургууль

3-байр  Мон-Алтиус биеийн тамирын дээд сургууль

Ганцаарчилсан тоглолт

Эрэгтэй  1-р байр  Шинжлэх ухаан технологийн их сургууль

2-р байр  Хууль сахиулахын их сургууль

3-р байр Шинжлэх ухаан технологийн их сургууль

Эмэгтэй 1-р байр Үндэсний биеийн тамирын дээд сургууль

2-р байр Шинжлэх ухаан технологийн их сургууль

3-байр Монгол улсын их сургууль

Багийн дүнгээр тэргүүн байрт Шинжлэх ухаан технологийн их сургууль, дэд байр Үндэсний биеийн тамирын дээд сургууль, гутгаар байр Монгол улсын их сургууль тус тус эзэллээ.

Тус тэмцээнд амжилттай оролцсон БТСТэнхимийн ахлах багш Б.Баатардорж  дасгалжуулагчтай ширээний теннисний баг тамирчиддаа сурлага, спортын өндөр амжилт хүсье

БИЕИЙН ТАМИР СПОРТЫН ТЭНХИМ