Оюутнууд Богд хан уулын Баруун ширээт-Дугуй цагаанаар аялаад ирлээ

ШУТИС-ийн мэргэжлийн болон сайн дурын клубүүд, багш, оюутнуудын нэгдсэн аялал 2017 оны 3-р сарын 18-нд Зайсангийн бурхантай хөшөөнөөс гараагаа эхлэн Богд хан уулын Баруун ширээт-Дугуй цагаанд амжилттай алхалт хийгээд ирлээ.

Богд уулынхаа оргил дээрээс нийт эрчүүддээ "Цэргийн баярын мэнд" хүргэлээ. Аяны богцоо задлан ундаалаад, хөгжөөнт тоглоом тоглохоор бэлтгэж байгаа нь.

 Нийт аялагчид  дунд тэмцээн зохиогдон, 9 баг болон өрсөлдсөн бөгөөд хүч чадал, авхаалж самбаагаараа I-р байранд Манлайлагч баг, II-р байранд Содон  баг, III-р байранд  Pon Pon баг тус тус байр эзэлж дурсгалын зүйл гардан авлаа.

Тус аялалд багш нарын төлөөлөл болж  ГХИ-ийн багш Б.Туяа, Оюутны хөгжил үйлчилгээний албаны мэргэжилтэн Э.Баярмаа, ХШУС-ийн ахлах багш Б.Баатардорж, МТС-ийн эмч Ч.Ундрах нар явлаа. Хаврын аяллыг зохион байгуулсан AIESEC клубийн ахлагч О.Өнөболд, багшийн туслах оюутан клубийн ахлагч Э.Энхмандах  шүүгчдийн хамт.

 Бид тэмцээндээ идэвхтэй оролцоод, ойр орчмын хог хаягдлыг түүн үр дүнтэй явлаа.

Нийт аялагчид

 Бид эх орныхоо уул ус,ургамал амьтныг хайрлан дээдлэх, зөв зохистой харьцах, өөрсдийн эрүүл мэнддээ анхаарах сэтгэл өвөрлөн  бусдад таниулах зорилготой явсан билээ. Алхалт хийсэн 94 оюутнууддаа болон багш нартаа баярлалаа.

Оюутны хөгжил, үйлчилгээний алба