“From academic writing to journal publication” сургалт амжилттай зохион байгууллаа

Гадаад харилцаа, хамтын ажиллагааны алба, Багшийн хөгжлийн төв хамтран Филиппиний их сургуулийн дэд профессор, Японы Осака их сургуулийн зочин багш Калвин де лос Рейсийг урьж  “From academic writing to journal publication” сургалт 2017 оны 03 дугаар сарын 20, 21-ний өдрүүдэд амжилттай зохион байгууллаа.

Энэхүү сургалтаар багш, судлаачидад англи хэлээр эрдэм шинжилгээний өгүүлэл бичиж нийтлүүлэхэд шаардлагатай техник, хэрхэн судалгааны тэтгэлэг авах, эрдэм шинжилгээний сэтгүүлд судалгаагаа хэвлүүлэх талаар дэлгэрэнгүй танилцууллаа.

 

Гадаад харилцаа, хамтын ажиллагааны алба

Багшийн хөгжлийн төв