Гадаад хэлний багш нар мэргэжлээ дээшлүүллээ

Гадаад хэлний  багш нарт зориулсан “Гадаад хэлний хичээлээр оюутны идэвхийг өрнүүлэх нь” сургалт, семинар “Русский центр”-т амжилттай болж өнгөрлөө. Уг арга хэмжээг Европ судлалын тэнхимийн  герман хэлний ахлах багш Б.Мөнхцэцэг санаачилсан ба  2017 оны 01-р сарын 7-ноос 21-ны хооронд ХБНГУ-ын Гөттингэн хотын Гёте институтэд гадаад хэл заах арга зүйн сургалт, семинарт оролцоод ирсэн тухай ярьж, сурсан шинэлэг аргуудаасаа багш нарт сонирхуулан үзүүлэх хичээл заав.

Уг семинарт ШУТИС-ийн ГХИ-ын гадаад хэлний, МУБИС-ийн герман хэлний багш нар мөн Гёте институтын төслийн мэргэжилтэн зэрэг 40 гаруй багш оролцлоо.

ГХИ, Европ судлалын тэнхим