Соёны нурууны ноён оргил Мөнх Сарьдаг буюу Бүрэн хаан ууланд ШУТИС-ийн туг мандав

ШУТИС-ийн ҮТС-ийн Дизайны салбарын ахлах багш К.Жанбота 2017 оны 03 дугаар сарын 08-12-ны өдрүүдэд Хөвсгөл аймгийн Ханх суманд орших Соёны нурууны ноён оргил Мөнх Сарьдаг буюу Бүрэн хаан ууланд багийн хамт амжилттай авиралт хийгээд ирсэн байна. Соёны нурууны ноён оргил Мөнх Сарьдаг буюу Бүрэн хаан уул нь Буриад болон Хөвсгөл нутгийн хамгийн өндөр цэг бөгөөд далайн түвшнээс дээш 3491м өндөр. Их Соёны нуруу нь Монгол, Орос хоёр улсын хилийн бүсэд байрладаг юм.