ШУТИС-ийн Казах багш, оюутнууд “Наурыз”-ын баяр тэмдэглэв

ШУТИС-ийн Казах багш, оюутнууд 2017 оны гуравдугаар сарын 17-ны өдөр “Наурыз”-ын баяр тэмдэглэлээ. Тус арга хэмжээнд Эдийн засаг, нийгмийн хөгжил эрхэлсэн проректор Л.Пүрэв болон бүрэлдэхүүн сургуулиудын захирал оролцлоо. Энэ өдөр ШУТИС-ийн Казах оюутан залуус болон багш нар үндэстний баяраа хамтдаа тэмдэглэж, сургуулийн удирдлага тэдэнд баярын мэнд хүргэв.

Тус арга хэмжээний үеэр “Наурыз”-ын баярын ёс заншил түүхэн замналаас танилцуулж, үндэсний идээ будаагаар ирсэн зочдоо дайллаа.