ШУТИС-ийн оюутны “ЭРДМИЙН XVII ЧУУЛГАН”-ыг угтсан цуврал №4 лекцийг амжилттай зохион байгууллаа

Монгол улсын ардын багш, академич Ч.Авдайн нэрэмжит ШУТИС-ийн оюутны “Эрдмийн XVII чуулган”-ыг угтсан цуврал №4 лекцийг 2017.02.20-ны өдөр 16:20 цагаас хичээлийн 1-р байрны хурлын танхимд зохион байгууллаа.

Нийгэм, хүмүүнлэг, дизайны салбар хуралдаанд оролцогчдод зориулсан лекцийг:

  • “Судалгааны ажлыг хэрхэн бичиж, илтгэх вэ?” сэдвээр ГХИ-ийн Ази судлалын тэхимийн ахлах багш, доктор (Ph.D), “ЭРДМИЙН XVI ЧУУЛГАН”-нд оюутнуудаа амжилттай удирдаж оролцсон ШИЛДЭГ БАГШ, Хятад хэлний клубийн зөвлөх багш Ц.Эрдэнэзаяа   
  • Бүтээлийн уралдаанд оролцох боломж” сэдвээр ҮТС-ийн дизайны салбарын дэд профессор, доктор (Ph.D), D-Art клубийн зөвлөх багш Б.Сэргэлэн нар тус тусийн сэдвийн хүрээнд  уншлаа.

          Лекцэнд ШУТИС-ийн 8 салбар сургуулийн нийт 123 оюутан, 8 багш хамрагдлаа. Үүнд:

  • ГУУС:    39 оюутан,  3 багш
  • БУХС:   23 оюутан, 
  • ҮТС:     48 оюутан,  2 багш
  • ГХИ:     13 оюутан, 3 багш хамрагдлаа

Лекцийг эндээс үзнэ үү.

ОЮУТНЫ ХӨГЖИЛ, ҮЙЛЧИЛГЭЭНИЙ АЛБА