Клубүүдийн нэгдсэн өдөрлөг амжилттай боллоо

Клубүүдийн нэгдсэн өдөрлөг 2017 оны 02 сарын 15-нд амжилттай боллоо. Өдөрлөгт мэргэжлийн  9 клуб “Meine Zukuntt”, “Whizz”, “Hightech”, “Syscotech” , “Хятад хэл”, “Эрүүл зөв хоололт”, “Геоанамал”, “Хөгжлийн ирээдүй” ,“IB” клуб.

Сайн дурын 11 клуб “AIESEC in MUST”, “Хөтлөгчийн клуб, “Багшийн туслах оюутан, “Профессорын туслах оюутан” , “Empowerment”, “Хос уянга”, ”Дуулаач”, “IQ” ,“Тэмүүлэл” , “Анарван”, “Морин хуур”-ын клубүүд оролцлоо.

Өдөрлөгийн арга хэмжээг нээж ОХҮА-ны дарга О.Халиун үг хэллээ.

“Му club”-ын зөвлөх багш Д.Сэрдарам клубээр оюутны хөгжил төлөвшил, хамтын ажиллагаанд эерэг нөлөө үзүүлж байгаа  талаар зөвлөж клубүүд хамтран ажиллах нь их үр дүнтэйг хэлж клубүүдийн хамтын ажиллагаанд амжилт хүслээ.

“AIESEC in MUST” клубийн ахлагч клубийн гишүүн байхын ач холбогдол, гадаадын улс орны их сургуулиудад клуб хэрхэн хөгжиж буй талаар танилцууллаа.

ОХҮА-ны ахлах мэргэжилтэн Д.Цогзолмаа Клуб хэрхэн нээх, клубийн үйл ажиллагааны талаар танилцуулж мэдээлэл өглөө.

 Клубүүд өөрсдийн танилцуулгыг тус тус хийж ажилласан.  Мөн клубүүд өөрсдийн сурталчигааг хичээлийн байруудад хийж шинэ гишүүнчлэл авч ажилласан.

Клубуудийн өдөрлөг 2017-02 сарын 15 – 21 ны хооронд үргэлжилсэн. Энэ хугацаанд нийт 4 клуб шинээр нээгдэн танилцуулгаа хийж ажиллав. Өдөрлөгт оролцоогүй клубүүдийн үйл ажиллагаа идэвхжиж байна.

Клубүүдийн ахлагч нарын хамт

 Клубүүдийн нэгдсэн фэйс групп (ШУТИС-клубүүдийн нэгдсэн групп)-ийг нээн ажиллуулж байна.

Өдөрлөгт оролцсон клубүүдэд БуХС-ийн спорт зааланд 4 өдрийн 4-5 дугаар парын цаг дээр тоглох тоглолтын цагийн хуваарийг мөн “Мэргэн шагайн харваа” клубийг 1 өдрийн 4-5 пар болон хагас сайн өдөр 209 тоот танхимд 3-5 парт үйл ажиллагаагаа явуулах цагийг  гарган өглөө.

Мөн 2 сарын 15 наас СУИС-ийн мэргэжлийн багш нар Дуулаач, хөтлөгч, ардын болон цэнгээнт бүжгийн клубүүдэд багшаар ажиллаж эхэлсэн.

Клубүүдийн хичээллэх цагийн хуваарь:

 “Оюутны бэлтгэл” 1-327 тоот танхим хуваарь

“Блок-05 тоот танхим” хуваарь

Оюутны хөгжил, үйлчилгээний алба