“Оюутан цэрэг” сургалтад бүртгүүлсэн оюутны анхааралд

Монгол Улсын Засгийн газрын 2017 оны 01 дүгээр сарын 25-ны өдрийн 32 дугаар тогтоолоор батлагдсан “Оюутан цэрэг” цэргийн мэргэжлийн сургалтад бүртгүүлсэн оюутнууд 2017 оны 02 дугаар сарын 24-ны  14 цагийн дотор бүрэлдэхүүн сургуулийн Сургалтын албанд дараах бичиг баримтын 1 хувийг бүрдүүлж өгнө үү.

Мөн 2017 оны 3 дугаар сарын 02-ны өдөр 09:00 цагаас Сүхбаатар дүүргийн 1 давхарын танхимд цэргийн бүртгэл явагдах бөгөөд дараах бичиг баримтууд дутуу бол бүртгэхгүй болохыг анхааруулж байна.

Бүрдүүлэх бичиг баримтын жагсаалт

  1. Иргэний үнэмлэх:
  2. Оюутны үнэмлэх;
  3. Эрүүл мэндийн даатгалын дэвтэр (сүүлийн жилийн даатгал төлөгдсөн байх)
  4. Сургуулийн тодорхойлолт (Сургалтанд хамрагдах зөвшөөрлийн хамт);
  5. Сурлагын дүнгийн тодорхойлолт (2.8 дээш);
  6. Цэргийн үүрэгтний үнэмлэх;
  7. Сургалтад хамрагдахыг хүссэн өргөдөл (Сургалтын албанаас загвар авч бөглөх)
  8. Цэргийн жинхэнэ албанд татагдагчийн анкет (Сургалтын албанаас загвар авч бөглөх)
  9. 2 хувь зураг
  10. Дүүргийн эрүүл мэндийн төв (Флюрын зураг, био химийн шинжилгээ, цусны шинжилгээ)-өөр шинжилгээний бичиг

ОЮУТНЫ ХӨГЖИЛ, ҮЙЛЧИЛГЭЭНИЙ АЛБА

СҮХБААТАР ДҮҮРГИЙН ЦЭРГИЙН ШТАБ