Хаягдал усны менежмент” сэдэвт оюутны эрдэм шинжилгээний бага хурлын удирдамж

ЮНЕСКО-ийн Монголын үндэсний комисс Монгол Улсын Их дээд сургуультай хамтран зохион байгуулж буй “Хаягдал усны менежмент” сэдэвт оюутны эрдэм шинжилгээний бага хурлын удирдамж

Оршил

1993 онд ЮНЕСКО-ийн Ерөнхий чуулганаас жил бүрийн 3-р сарын 22-ны өдрийг Дэлхийн усны өдөр болгон тэмдэглэж байхыг тунхагласан билээ. Энэ өдрийг тэмдэглэх уриаг анх 1992 онд Бразил улсын Рио Дэ Жанейро хотноо болсон Нэгдсэн Үндэстний Байгууллагын Хүрээлэн буй орчин, хөгжлийн тухай олон улсын хурлаас гаргаж тус өдрийг тэмдэглэх болсон юм.

НҮБ-ын Ерөнхий чуулганаас 2017 оны Дэлхийн усны өдрийг “Хаягдал ус” сэдвийн дор тэмдэглэн өнгөрүүлэхээр зарласантай холбогдуулан бид энэхүү оюутны эрдэм, шинжилгээ, онол практикийн ээлжит бага хурлыг “Хаягдал усны менежмент” сэдвийн дор зохион байгуулна.

Дэлхий нийтийн хэмжээнд анхаарал татаж буй цэнгэг усны хүртээмж, ус ашиглалт, чанар муутай усыг ашигласнаас үүдэн гарах үр дагавар, усны бохирдол зэрэг нь тулгамдаж буй асуудлууд юм. Монгол улсын хувьд гадаргын усны нөөцийн хуваарилалт жигд бус, ялангуяа нутгийн өмнөд хэсэгт усны гол эх үүсвэр нь газрын доорх ус байдаг, уур амьсгалын өөрчлөлтийн улмаас хур тунадас багасаж байгаа зэрэг байгалийн хүчин зүйлсээс гадна хүн амын нягтаршил, химийн бодисын хэрэглээ, усны үр ашиггүй зарцуулалт зэргээс шалтгаалан усны хомсдол, бохирдол, хөрсний доройтол ихэссээр байна. Иймд эдгээр нөлөөллийг багасгах, болзошгүй эрсдлээс урьдчилан сэргийлэхийн тулд цэвэр болон хаягдал усны ашиглалтын талаарх олон нийтийн болон оюутан залуучуудын мэдлэг, ойлголтыг дээшлүүлэх, дэвшилтэт технологи нэвтрүүлэх, усны ашиглалт, хаягдал усны менежментийг сайжруулахад олон нийтийн анхаарлыг хандуулах нь нэн чухал юм.

Зорилго:

  • Усны хомсдол, ус ашиглалт, хаягдал усны талаарх асуудалд оюутан залуусын анхаарлыг хандуулах,
  • Усны бохирдол ба хаягдал усны дахин ашиглалтын талаар олон нийтийн ойлголтыг нэмэгдүүлэх, усны зөв зохистой хэрэглээг сурталчлан таниулах,
  • Шинээр үүсэж буй ус бохирдуулагч хүчин зүйлсийн талаарх мэдлэг, ойлголтыг дээшлүүлэх,
  • Хаягдал усны менежмент, ус ашиглалт, дэвшилтэт технологийн талаар гарч буй шилдэг туршлагаас хуваалцах,
  • Усны боловсролыг дэмждэг их, дээд сургууль ба ЕБС-ийн хамтын ажиллагааг шинэ шатанд гаргаж, оролцоог нэмэгдүүлэх.

Хамрах хүрээ:

  • Монгол улсын их, дээд сургуулиудын баклаврын түвшний оюутнууд

Зохион байгуулагч:

  • ЮНЕСКО-ийн Монголын үндэсний комисс
  • МУБИС-ын Газарзүйн тэнхим

Эрдэм шинжилгээний бага хурлын сэдвийн хамрах хүрээ:

  • Хаягдал усны менежмент
  • Ахуйн болон үйлдвэрийн бохир ус
  • Хаягдал усыг цэвэршүүлэх технологи
  • Хаягдал ус ба усны чанар
  • Хаягдал ус, түүнийг дахин хэрэглэх
  • Хаягдал усыг ашиглаж буй шилдэг туршлага
  • Усны нөөц, бохирдол ба хаягдал ус
  • Ахуйн болон хөдөө аж ахуй, үйлдвэрээс гарч буй бохир усны менежмент
  • Усны боловсролын өнөөгийн байдал, тулгамдсан асуудлууд
  • Усны бохирдол, түүнээс сэргийлэх арга замууд
  • Усны боловсролыг их, дээд болон ЕБС-ийн сургалтын хөтөлбөрт тусгах тухай
  • Хот суурин газрын ус зайлуулах систем болон үерийн усны урсгал
  • Гэр хороолол ба усны бохирдол

Эрдэм шинжилгээний шилдэг илтгэлийг бүртгэх, шалгаруулах хугацаа:

  • Илтгэлийг 2017 оны 03-р сарын 15-ны өдрийг хүртэл МУБИС-ийн Газарзүйн тэнхимийн 710 тоот өрөөнд болон ЮНЕСКО-ийн Монголын үндэсний комисст дараах цахим шуудангаар ирүүлнэ.

Цахим шуудангийн хаяг: natcom@unesco.mn, tsogbadral@msue.edu.mn

  • Шалгарсан илтгэлийг 2017 оны 3-р сарын 22-нд МУБИС-ийн Математик-Байгалийн ухааны сургуулийн В байрны 123 тоот хурлын танхимд болох эрдэм шинжилгээний бага хурлаар танилцуулах ба эндээс эхний 3 байрт  шалгарсан илтгэгч нарт шагнал гардуулна.

Жич: Ирүүлэх илтгэл нь дээр дурдсан сэдвийн хүрээг хамарсан байх; өмнө нь эрдэм шинжилгээний өөр хуралд оролцон байр эзлээгүй байх

Эрдэм шинжилгээний шилдэг илтгэлийг шалгаруулах шалгуур үзүүлэлтүүд:

  • Судалгаа шинжилгээний үр дүн
  • Практик ач холбогдол
  • Оновчтой томъёолол
  • Техникийн оновчтой шийдэл
  • Шинэлэг санаа
  • Шинжлэх ухааны үндэслэл
  • Инновацийг хөгжүүлэхэд чиглэсэн байдал
  • Илтгэх ур чадвар
  •  

Эрдэм шинжилгээний илтгэл бичихэд тавигдах шаардлага:

Эрдэм шинжилгээний илтгэл дараах хэсгүүдтэй байна.

а. Илтгэлийн нэр

б. Илтгэлийн хураангуй

в. Түлхүүр үг

г. Илтгэлийн оршил

д. Илтгэлийн үндсэн хэсэг

е. Дүгнэлт

ё. Ишлэл татсан ном зүй, гарын авлагын нэрс

  • Илтгэл нь хураангуй, түлхүүр үг, оршил, текст, зураг (график болон зураг), хүснэгт, дүгнэлт, ишлэл татсан ном, зохиолын нэрсийг оролцуулан А4 хэмжээтэй 3-5 хуудсанд багтсан байна.
  • Илтгэлийг зөвхөн Times New Roman фонт, 10pt үсгийн өндрийг сонгон бичнэ.
  • Илтгэлийг А4 хэмжээний цаасан дээр хуудасны дээд, доод талаас 3см; баруун, зүүн талаас 2.5 см зайг үлдээж бичнэ. Өгүүллийг бичихдээ header, footer, footnote командыг ашиглахгүй. Мөн хуудасны дугаарыг тавихгүй.
  • үйл нь шинэ мөрнөөс, мөрний эхнээс эхлэх ба мөрүүд хоорондоо 1sp зайтай байна. Мөрүүд нь баруун зүүн талдаа зэрэгцэн бичигдэнэ.
  • үх математик бичлэгүүд Equation программаар бичигдэх бөгөөд ердийн математик бичиглэл 10pt өндөртэй байна. Томъёо нь дээд, доод талаасаа 10pt зайтай байх ба мөр голлон бичигдэнэ. Томъёоны дугаарыг тухайн мөрний төгсгөлд бага хаалтанд хийнэ.
  • Фото зураг, хүснэгт нь зөвхөн хар, цагаан өнгөтэй байна. Scanner ашиглаж оруулсан бүдүүвч зураг болон фото зураг нь 300 dpi-аас багагүй нягтаршилтайгаар зургийн *.TIF, *.JPEG, *.BMP, *.GIF өргөтгөлтэйгээр буулгагдаж текстэн дотор мөр голлон байрласан байна. Зураг дээрх үсэг, тооны өндөр нь ерөнхий текстийн үсэгний тэнцүү байна.
  • Илтгэлийн төгсгөлд ишлэл татсан ном, зохиолын нэрсийг тавих ба өгүүлэлд иш татсан дарааллаар нь дугаарлана. Илтгэлд ишлэл татсан номын дугаар, хуудсыг бичихдээ дунд хаалтанд бичнэ.

Шагнал урамшуулал:

Илтгэлүүдээс эхний 3 байрыг эзлүүлэн дараах шагналаар урамшуулна.

            I байр Өргөмжлөл, 300 000 төгрөг, үнэ бүхий зүйл

           II байр Өргөмжлөл, 200 000 төгрөг, үнэ бүхий зүйл

          III байр Өргөмжлөл, 100 000 төгрөг, үнэ бүхий зүйл

Холбоо барих:

  • ИС-ийн Газарзүйн тэнхим, Монголын газарзүйн боловсролын нийгэмлэг Х.Цогбадрал 70119554
  • ЮНЕСКО-ийн МҮК-ын мэргэжилтэн  Н.Чимэддулам, 70105652

Цахим шуудангийн хаяг: natcom@unesco.mn,