Чанарын менежментийн тогтолцооны ISO 9001:2015 стандартыг нэвтрүүлэх үйл ажиллагааны нээлт, танилцуулах сургалт зохион байгуулагдав

Механик, тээврийн сургуульд Чанарын менежментийн тогтолцооны ISO 9001:2015 стандартыг нэвтрүүлэх үйл ажиллагааны нээлт, танилцуулах сургалт 2017 оны 02 дугаар сарын 08-ны өдөр тус сургууль дээр зохион байгуулагдав.

Нээлтийн үйл ажиллагаанд ШУТИС-ийн ректор, профессор Б.Очирбат, МехТС-ийн захирал, доктор (Ph.D) Д.Цолмонбаатар, Менежментийн сургалт, баталгаажуулалтын Эс Эф Си Эс ХХК-ийн Гүйцэтгэх захирал, доктор (Ph.D) Л.Тунгалаг, Стратеги бодлогын захирал, профессор С.Давааням, Марктенгийн захирал, профессор Л.Гүрбазар, Эс Эф Си Эс Консалтинг ХХК-ийн гүйцэтгэх захирал Д.Дуламсүрэн болон МехТС-ийн захиргаа, профессор багш нарын төлөөллүүд оролцлоо.

Чанарын менежментийн тогтолцоог нэвтрүүлэх энэхүү үйл ажиллагаа нь ШУТИС 2016-2017 оны хичээлийн жилийн зорилтоо сургалтын чанарын баталгаажуулалтыг хангах жил болгон зарласантай нягт холбоотой бөгөөд Монгол Улсад боловсролын байгууллагын хувьд Чанарын менежментийн тогтолцооны ISO 9001:2015 стандартыг нэвтрүүлэх ажлыг эхлүүлж байгаагаараа онцлог юм.

МехТС-ийн захиргаа