Ректорын зөвлөлийн 2017 оны 01 дүгээр сарын 17-ны өдрийн хурлын шийдвэр

ШИНЖЛЭХ УХААН ТЕХНОЛОГИЙН ИХ СУРГУУЛИЙН

РЕКТОРЫН ЗӨВЛӨЛИЙН ХУРЛЫН ТЭМДЭГЛЭЛЭЭС

 2017 оны 01-р сарын 17                                                         Дугаар: 02                                               Улаанбаатар хот

2017 оны  01 дүгээр сарын 17-ны өдөр Ректорын зөвлөлийн Хурал  эрдмийн зөвлөлийн (I-203) тоот өрөөнд 1423  цагт эхэлж 1756 цагт дуусав. Хурлыг Ректор Б.Очирбат удирдав.

Хуралд оролцсон: ЭШИ эрхэлсэн проректор Ч.Баасандаш, ОХХА эрхэлсэн проректор П.Жаргалтуяа, ЭЗНХ эрхэлсэн проректор Д.Батчулуун, ЗМГ-ын дарга Л.Пүрэв, БАС-ийн захирал Э.Нинжгарав, БуХС-ийн захирал Б.Пүрэвсүрэн,  ГУУС-ийн  захирал Б.Чинзориг, ДаТС-ийн захирал Ц.Батбаатар, МехТС-ийн захирал Д.Цолмонбаатар, МХТС-ийн захирал Б.Сүхбат, ХШУС-ийн захирал Д.Буянтогтох, ҮТС-ийн захирал Ж.Туяацэцэг, ЭХС-ийн захирал Ч.Мангалжалав, ЕНИ-ийн захирал Я.Наранцэцэг, ГХИ-ийн захирал Т.Батбаяр, ҮЭНХ-ны дарга С.Дэлгэрмаа, ОХТ А.Төгсбаяр.

Хэлэлцссэн асуудал:

НЭГ. ШУТИС-ийн Дотоод хяналт шалгалтын ажлын тайланг ЗМГ-ын дэд дарга Б.Арвинбаяр танилцуулав.

ШИЙДВЭР: Проректорын ажлын тайланг 2017 оны 01 дүгээр сарын 20-ны Эрдмийн зөвлөлийн хурлаар хэлэлцүүлэх, Захиргаа мониторингийн газрыг 2017 онд дэд даргагүй ажиллуулах, их сургуулийн дотоод хяналтын үйл ажиллагааг газрын дарга өөрөө удирдан хариуцаж ажиллах, Проректорууд хариуцсан албаны орон тоо, бүтцийн талаарх саналаа боловсруулан албан бичгээр ЗМГ-т өгөх, бүрэлдэхүүн сургуулийн захирлууд өөрийн сургуулийн орон тоо, бүтцийн талаарх саналаа захирлын зөвлөлийн хурлаараа хэлэлцүүлж саналыг албан бичгээр ЗМГ-т ирүүлэхээр шийдвэрлэв.

 

                                                                        ЗАХИРГАА, МОНИТОРИНГИЙН ГАЗАР