Орхон аймаг дахь технологийн сургуулийн захиалгаар "MIT-ийн туршлагаас суралцахуй" модул сургалт амжилттай явагдлаа

Орхон аймаг дахь технологийн сургуулийн захиалгаар  MIT-ийн туршлагаас суралцахуй “Сургах-Суралцахуйн” сургалт-семинар 2017 оны 1-р сарын 23-наас 27-ны өдрүүдэд амжилттай явагдаж 56 багш хамрагдлаа.

Сургалтыг ШУТИС-ийн Багшийн хөгжлийн төвийн сурган заах арга зүйч зөвлөх багш доктор, дэд профессор Ч.Туул удирдан явууллаа. 

Блум таксономын аргаар хүний танин мэдэхүйн түвшинг тодорхойлох, лекцийн танхимд идэвхтэй суралцахуйн зарим аргуудыг хэрэглэх, бүтээлч сэтгэлгээг хөгжүүлэх, сургалтын хүлээгдэж буй үр дүнг тодорхойлох, сургалтанд ICT ашиглах, багшийн илтгэх ур чадвар сэдвээр лекц уншлаа.

Оюутны шийдвэр гаргах, асуудал шийдвэрлэх, хамтран ажиллах, олон эх сурвалжийг ашиглах, санаа бодол болон мэдээллийг бүтээлчээр нэгтгэн дүгнэх зэрэг үйл ажиллагааг хичээлийн агуулга, хичээлийн хөтөлбөртэй уялдуулан сургалтын үр дүнг тодорхойлох дадлага ажил хийлээ.

Багш А.Түвшинбаяр, Б.Нямбат нар plickers.com, padlet.com, kahoot.com зэргийг сургалтанд ашиглах талаар нэмэлт мэдээлэл хийж хамтран ажиллаа.

Сургалт семинарыг амжилттай зохион байгуулсан Технологийн сургуулийн захирал С.Эрдэнэбат, сургалт эрхэлсэн дэд захирал Б.Хээрийнбаатар, эрдэмтэн нарийн бичгийн дарга Д.Болор-Эрдэнэ, Багшийн хөгжлийн багийн хамт олонд талархал илэрхийлье.