Англи хэлний хичээлээр кредит шууд тооцох шалгалт өгөх оюутнуудын анхааралд

S.EL 102 Англи хэл 2, S.CE102 Харилцааны англи хэл хичээлээр

2017 оны 1-р сарын 25-ны 10 цагаас кредит шууд тооцох шалгалт авна.

  1. Кредит шууд тооцох шалгалт өгөх оюутнууд суралцаж буй сургуулийн сургалтын албанд бүртгүүлж дүнгийн хуудсанд нэрээ оруулна уу.
  2. Шалгалтанд орохдоо оюутны үнэмлэх, иргэний цахим үнэмлэхтэй ирнэ.

Шалгалт:  ШУТИС-ийн 1-319, 1-320 тоот ангид явагдах бөгөөд хуваарийг шалгалт авах ангийн гаднаас харна уу.

Тухайн хичээлийн үнэлгээний 30 хувийн төлбөрийг суралцаж буй сургуулийнхаа 1-р курсийн кредитийн үнэлгээгээр тооцож Голомт банкан дахь Гадаад хэлний институтийн  8115007025 дансанд /кредит шууд тооцох шалгалтын төлбөр /гэж тушаахыг анхаараарай.

Бүртгэл: 1-сарын 23-ны 12-16 цагийн хооронд 1-321 тоотод явагдана.

Бүртгүүлэхээр ирэхдээ мөнгө тушаасан баримтаа авч ирнэ үү.               

ГХИ-ийн Англи хэл судлалын тэнхим