Ректорын зөвлөлийн 2016 оны 12 дугаар сарын 06-ны өдрийн хурлын шийдвэр

ШИНЖЛЭХ УХААН ТЕХНОЛОГИЙН ИХ СУРГУУЛИЙН

РЕКТОРЫН ЗӨВЛӨЛИЙН ХУРЛЫН ТЭМДЭГЛЭЛЭЭС

 

 2016 оны 12-р сарын 06                                                      Дугаар: 24                                                  Улаанбаатар хот

2016 оны  12 дүгээр сарын 06-ны өдөр Ректорын зөвлөлийн Хурал  эрдмийн зөвлөлийн (I-203) тоот өрөөнд 1415  цагт эхэлж 1640 цагт дуусав. Хурлыг Ректор Б.Очирбат удирдав.

Хуралд оролцсон: Боловсрол эрхэлсэн проректор Х.Энхжаргал ЭШИ эрхэлсэн проректор Ч.Баасандаш, ОХХА эрхэлсэн проректор П.Жаргалтуяа, ЗМГ-ын дарга Л.Пүрэв, БАС-ийн захирал Э.Нинжгарав, БуХС-ийн ЭНБД Ц.Ганбат,  ГУУС-ийн дэд захирал Н.Буянхишиг, ДаТС-ийн захирал Ц.Батбаатар, ХШУС-ийн захирал Д.Буянтогтох, МехТС-ийн захирал Д.Цолмонбаатар, МХТС-ийн дэд захирал Г.Буянхишиг,  ҮТС-ийн дэд захирал Д.Ариунболор, ЭХС-ийн захирал Ч.Мангалжалав, ЕНИ-ийн захирал Я.Наранцэцэг, ГХИ-ийн дэд захирал Ц.Энхбаатар, ОрТС-ийн захирал С.Эрдэнэбат, ҮЭНХ-ны дарга С.Дэлгэрмаа БХТ-өөс С.Энхболд.

Хэлэлцссэн асуудал:

НЭГ. 2017 оны төсвийн төслийг Санхүү эдийн засгийн албаны дарга Ц.Бумцэнд танилцуулав.           

Шийдвэр: 2017 оны төсвийн төслийг дахин хэлэлцэх, ШУТИС-ийн Хэвлэлийн газрын ажиллах журам, редакцийн зөвлөлийн ажиллах журам, санхүүгийн тооцоог 2016 оны 12 дугаар сарын 13-ны өдрийн Ректорын зөвлөлийн хурлаар хэлэлцэхээр тогтов.

ХОЁР. ШУТИС Хэрэглээний шинжлэх ухааны сургууль “материал судлал, шинэ материалын төв” байгуулах тухай ХШУС-ийн ахлах багш Г.Саран танилцуулав.

Шийдвэр: ШУТИС-ийн Хэрэглээний шинжлэх ухааны сургуулийг түшиглэн 2017 оны 01 дүгээр сарын 02-ний өдрөөс “Материал судлалын төв”-ийг байгуулахыг Ректорын зөвлөлийн гишүүд хэлэлцэн дэмжив. 

 

 

                                                             ЗАХИРГАА, МОНИТОРИНГИЙН ГАЗАР