Шилдэг оюутанд Зам, тээврийн хөгжлийн сайдын нэрэмжит шагнал олгоно

Зам тээврийн хөгжлийн сайдын 2016 оны 12 дугаар сарын 06-ны өдрийн 107 дугаар тушаалаар “Шилдэг оюутанд Зам, тээврийн  хөгжлийн сайдын нэрэмжит шагнал олгох журам”-ын дагуу Зам, тээврийн салбарын мэргэжлээр дотоод, гадаадын их дээд сургуульд амжилттай суралцаж, судалгаа, шинжилгээний ажил, шинэ бүтээл, оновчтой саналыг дэвшүүлсэн суралцагчид “Шилдэг оюутанд Зам, тээврийн хөгжлийн сайдын нэрэмжит шагнал”-ыг олгохоор болсон байна.

Журамд заасны дагуу шаардлага хангасан оюутныг Сайдын нэрэмжит шагналд нэр дэвшүүлэн, холбогдох материалыг бүрдүүлж 2016 оны 02 дугаар сарын 01-ний дотор бүрдүүлж Оюутны хөгжил, үйлчилгээний алба (ШУТИС-ийн Төв байрны 327 тоот өрөө)-нд ирүүлнэ үү.

“Сайдын нэрэмжит шагнал олгох журам”-тай танилцана уу.

Мэдүүлгийн загвар татаж авах

ОЮУТНЫ ХӨГЖИЛ, ҮЙЛЧИЛГЭЭНИЙ АЛБА