Англи хэлний эрчимжүүлсэн анхан-дунд түвшний (pre-intermediate) сургалт

Багшийн хөгжлийн төв, Англи хэлний Академитай хамтран ШУТИС-ийн багш нарын хөгжлийг дэмжих зорилгоор Англи хэлний эрчимжүүлсэн анхан-дунд түвшний (pre-intermediate) сургалтыг 2017-01-18-ны өдрөөс 2017-02-06-ны өдрүүдэд 11:00-14:00 цагийн хооронд ШУТИС-ийн Е-406 тоот сургалтын танхимд зохион байгуулна.

Сургалтын зардал нэг багшийн 150 000 төгрөгөөр тооцож Голомт банкны 8115006573 тоот ШУТИС-ийн Англи хэлний Академийн дансанд 2017 оны 01-р сарын 25-ны дотор шилжүүлнэ үү.

Амжилттай суралцсан суралцагчдад сертификат олгож 2017 оны 02 дугаар сард эхлэх Speaking Class-д 100% хөнгөлттэйгээр хамрагдах эрхийн бичиг өгнө. Мөн сурах бичгээр үнэгүй хангана.

Суралцахыг хүссэн багш, ажилтан tuulch@must.edu.mn хаягаар бүртгүүлнэ үү.