ШУТИС- ийн оюутнууд ”60,70, 80 оны үл тасрах аялгуу” дууны тэмцээний шилдгүүдээр шалгарлаа

МОХ, TV-5 телевизтэй хамтран зохион байгуулж буй ”60,70, 80 оны үл тасрах аялгуу” дууны тэмцээнд 230 гаруй оюутан оролцсон байна.

Тус тэмцээнд ШУТИС-дуулаачийн клубийн 5 оюутан оролцож эхний шатандаа 4 оюутан шалгарсан бол II шатанд шалгарсан 40 оюутнаас гала тоглолтонд оролцох 20 оюутан шалгаруулж авахад ШУТИС-ийн ЭХС-ийн оюутан Ж.Төмөрбаатар, БАС-ийн оюутан Б.Мандуул нар шалгарсан амжилт үзүүллээ.

Шилдэг 20 д үлдэж ГАЛА тоглолтонд оролцохоор шалгарсан ЭХС-ийн оюутан Ж.Төмөрбаатар, БАС-ийн оюутан Б.Мандуул нартаа амжилт хүсье.

ОЮУТНЫ ХӨГЖИЛ, ҮЙЛЧИЛГЭЭНИЙ АЛБА