Ректорын зөвлөлийн 2016 оны 11 дүгээр сарын 15-ны өдрийн хурлын шийдвэр

ШИНЖЛЭХ УХААН ТЕХНОЛОГИЙН ИХ СУРГУУЛИЙН

РЕКТОРЫН ЗӨВЛӨЛИЙН ХУРЛЫН ТЭМДЭГЛЭЛЭЭС

 2016 оны 11-р сарын 15                                             Дугаар: 23                                                 Улаанбаатар хот

2016 оны  11 дүгээр сарын 15-ны өдөр Ректорын зөвлөлийн Хурал  эрдмийн зөвлөлийн (I-203) тоот өрөөнд 1330  цагт эхэлж 1725 цагт дуусав. Хурлыг Боловсрол эрхэлсэн проректор Х.Энхжаргал удирдав.

     Хуралд оролцсон: ЭШИ эрхэлсэн проректор Ч.Баасандаш, ОХХА эрхэлсэн проректор П.Жаргалтуяа, ЗМГ-ын дарга Л.Пүрэв, БАС-ийн захирал Э.Нинжгарав, БуХС-ийн захирал Б.Пүрэвсүрэн,  ГУУС-ийн дэд захирал Н.Буянхишиг, ДаТС-ийн захирал Ц.Батбаатар, ХШУС-ийн захирал Д.Буянтогтох, МехТС-ийн захирал Д.Цолмонбаатар, МХТС-ийн захирал Б.Сүхбат,  ҮТС-ийн захирал Ж.Туяацэцэг, ЭХС-ийн захирал Ч.Мангалжалав,ЕНИ-ийн захирал Я.Наранцэцэг, ГХИ-ийн захирал Т.Батбаяр,

Хэлэлцссэн асуудал:

     НЭГ. Лабораториудыг шинэчлэхтэй холбогдуулан шинээр баригдах лабораторийн барилгад ШУТИС-ийн өмч хамгаалах комиссыг хуралдуулж шийдвэр гаргуулах тухай БАС-ын захирал Э.Нинжгарав танилцуулав.

Шийдвэр: Өмч хамгаалах комиссыг хуралдуулж шийдвэрийн дагуу Гаражийн барилгыг тодорхой байршилд шилжүүлэн барих газрын байршлыг эцэслэн тогтоож, зохих зөвшөөрөл гаргуулах комиссыг байгуулан ажлыг үргэлжлүүлэхийг Ректорын зөвлөлийн гишүүд дэмжив.  

     ХОЁР. Бизнесийн ахисан түвшний сургуулийн үйл ажиллагаа, үр дүн, тулгамдаж буй асуудал, цаашдын зорилтыг БАТС-ийн захирал Г.Баттүвшин, АТХА-ны дарга Т.Энхцацрал нар танилцуулав.

Шийдвэр: Бизнесийн ахисан түвшний сургуулийн үйл ажиллагаа, үр дүн, тулгамдаж буй асуудал, цаашдын зорилтыг дахин дүгнэж ЭШИ эрхэлсэн проректор, БуХС-ийн захирал Б.Пүрэвсүрэн нарын бүрэлдэхүүнтэй Ректорын зөвлөлийн хурлаар 2016 онд багтаан дахин хэлэлцэхээр тогтов.    

     ГУРАВ. Олон улсын магадлан итгэмжлэл /цахилгаан холбоо, утасгүй холбоо хөтөлбөр/-ийн явц, үр дүнгийн тухай МХТС-ийн захирал Б.Сүхбат танилцуулав.

Шийдвэр: Магадлан итгэмжлэлийн шинжээчид ажиллах үед гарах онгоц, буудлын зардлыг 2017 оны төсөвт нэмж тусгах, Хөтөлбөр магадлан итгэмжлүүлэхээр бэлтгэж байгаа учраас ABET-ийн 2017 оны симпозиумд хөтөлбөр хариуцаж байгаа нэгжээс хүн оролцуулах, холбогдох зардлыг шийдвэрлэх, 2017 оны төсөвт суусан утасгүй холбооны хэмжилт туршилтын лаборатори байгуулах мөнгөн дүнг Сургалтын програм хангамж худалдан авах, лаборатори шинэчлэх, шинээр байгуулах зорилгоор ашиглахыг Ректорын зөвлөлийн гишүүд хэлэлцэн дэмжив.

     ДӨРӨВ: Мэдээлэл, холбооны технологийн сургуулийн 50 жилийн ойг тэмдэглэн өнгөрүүлэх тухай МХТС-ийн захирал Б.Сүхбат танилцуулав.

Шийдвэр: Мэдээлэл, холбооны технологийн сургуулийн 50 жилийн ойг тэмдэглэн өнгөрүүлэх, ойн арга хэмжээний зардлыг Ректорын зөвлөлийн гишүүд хэлэлцэн дэмжив.

 

                                                             ЗАХИРГАА, МОНИТОРИНГИЙН ГАЗАР