Ректорын зөвлөлийн 2016 оны 11 дүгээр сарын 01-ний өдрийн хурлын шийдвэр

ШИНЖЛЭХ УХААН ТЕХНОЛОГИЙН ИХ СУРГУУЛИЙН

 РЕКТОРЫН ЗӨВЛӨЛИЙН ХУРЛЫН ТЭМДЭГЛЭЛЭЭС

 

 2016 оны 11-р сарын 01                                                     Дугаар: 22                                                   Улаанбаатар хот

2016 оны  11 дугаар сарын 01-ний өдөр Ректорын зөвлөлийн Хурал  эрдмийн зөвлөлийн (I-203) тоот өрөөнд 1410  цагт эхэлж 1935 цагт дуусав. Хурлыг Ректор Б.Очирбат удирдав.

Хуралд оролцсон: Боловсрол эрхэлсэн проректор Х.Энхжаргал, ЭШИ эрхэлсэн проректор Ч.Баасандаш, ЭЗНХ эрхэлсэн проректор Д.Батчулуун, ОХХА эрхэлсэн проректор П.Жаргалтуяа, ЗМГ-ын дарга Л.Пүрэв, БАС-ийн захирал Э.Нинжгарав, БуХС-ийн захирал Б.Пүрэвсүрэн,  ГУУС-ийн захирал Б.Чинзориг, ДаТС-ийн захирал Ц.Батбаатар, ХШУС-ийн захирал Д.Буянтогтох, МехТС-ийн дэд захирал Ж.Хашбат, ҮТС-ийн захирал Ж.Туяацэцэг, МХТС-ийн захирал Б.Сүхбат, ЕНИ-ийн захирал Я.Наранцэцэг, ГХИ-ийн захирал Т.Батбаяр, ЭХС-ийн захирал Ч.Мангалжалав, Оюутны холбооны тэргүүн А.Төгсбаяр.

НЭГ. Бүрэлдэхүүн сургуулиудын 2014/2015 оны сургалтын төлбөрийн орлого, кассын орлого, зарлагад хөндлөнгийн аудит хийлгэсэн шалгалтын дүнг ЗМГ-ын дэд дарга Б.Арвинбаяр танилцуулав.  

Шийдвэр: Бүрэлдэхүүн сургуулиудын 2014/2015 оны сургалтын төлбөрийн орлого, кассын орлого, зарлагад хөндлөнгийн аудит хийлгэсэн шалгалтын дүнг үндэслэн

Нягтлан бодох бүртгэлийн дүрэм журмыг шинэчлэн өөрчлөх тухай Ректорын зөвлөлийн хурлаар хэлэлцүүлэхийг Эдийн засаг нийгмийн хөгжил эрхэлсэн проректор Д.Батчулуунд үүрэг болгов.

ХОЁР. ШУТИС, Хүнсний сүлжээний хөргөлтийн систем мэргэжлийн тухай ҮТС-ийн захирал Ж.Туяацэцэг танилцуулав.

Шийдвэр: Хүнсний Сүлжээний Хөргөлтийн Систем мэргэжлийг сэргээх, Мэргэжлийн элсэлт, төгсөлтийг ҮТС-дээр явуулах, Термодинамикийн үндэс, дулааны суурь хичээлүүдийг ЭХС-ийн “Хөргөлтийн технологи ба систем” хөтөлбөрөөр суралцагсадтай хамтран явуулахыг Ректорын зөвлөлийн гишүүд хэлэлцэн дэмжив.

ГУРАВ. ШУТИС Хэвлэлийн газрыг байгуулах тухай ШУТТНС-ийн захирал Ч.Гулнар танилцуулав.

Шийдвэр: Эрдэм шинжилгээний ном хэвлэл сэтгүүлийн редакц байгуулахыг Боловсрол эрхэлсэн проректор Х.Энхжаргалаар ахлуулсан ажлын хэсэг байгуулж Ректорын зөвлөлийн хурлаар хэлэлцүүлэх, ШУТИС Хэвлэлийн газрын бүтэц, ажлын байрны тодорхойлолт,  үйл ажиллагааны дүрмийн боловсруулж Ректорын зөвлөлийн хурлаар хэлэлцүүлж 2017 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс ШУТИС хэвлэлийн газар байгуулахаар тогтов.

 

 

                ЗАХИРГАА, МОНИТОРИНГИЙН ГАЗАР