“Уур амьсгалын өөрчлөлт ба ойн судалгааны шинэ ололтууд” оюутны эрдэм шинжилгээний бага хурал

2016 оны 11-р сарын 11 өдрийн Баасан гараг

Зорилго: Монгол орны UN-REDD Үндэсний хөтөлбөр нь ойн хомсдол, доройтлоос үүдэлтэй хүлэмжийн хийн ялгарлыг бууруулах, Ойн нүүрстөрөгчийн хуримтлалыг хамгаалах, нэмэгдүүлэх мөн ойн тогтвортой менежментийг сайжруулах стратегийг боловсруулж, талуудын оролцоо болон мэдлэгийг сайжруулах зорилготой.

Хөтөлбөрийн зорилгын хүрээнд бид ойн чиглэлээр сургалт, судалгаа явуулдаг их сургуулиудын оюутнуудын дунд эрдэм шинжилгээний бага хурлыг ШУТИС, ҮТС-ийн Ой модны үйлдвэрлэлийн технологийн салбар, Ой модны сургалт судалгааны хүрээлэнтэй хамтран зарлаж байна.

Ингэснээр ойн салбарын менежментийн тулгамдсан асуудлуудад хандсан бодлого арга хэмжээний талаар оюутнуудын судалгааны ололт, амжилт болон шинэлэг санааг стратеги боловсруулах ажилд тусгах боломж бүрдэнэ.

Хурал явагдах хугацаа: “УУР АМЬСГАЛЫН ӨӨРЧЛӨЛТ БА ОЙН СУДАЛГААНЫ ШИНЭ ОЛОЛТУУД” сэдэвт оюутны эрдэм шинжилгээний хурал 2016 оны 11-р сарын 11-ний өдрийн 14 цагаас Цэнгэг усны нөөц, байгаль хамгаалах төвийн хурлын зааланд болно.

Илтгэлийг хүлээн авах хугацаа: Хуралд оролцогсод нь илтгэлийн материалаа 2016 оны 11-р сарын 01-ний дотор ШУТИС, ҮТС-ийн Ой модны үйлдвэрлэлийн технологийн салбар /Ой модны сургалт судалгааны хүрээлэнгийн байр/-т бичвэр болон е- файлаар ирүүлнэ үү.

Харицах утас: 99903723, 99762926, 99332603

Хурлын хамрах хүрээ:

            Энэхүү оюутны эрдэм шинжилгээний хуралд Ой, модны салбарт суралцаж байгаа бакалавр, магистр, докторант оюутнууд оролцох боломжтой.

Илтгэлд тавигдах шаардлага:

            Илтгэл бэлтгэх загварыг http://must.edu.mn/mn/b3m668/ хаягаар тодруулна уу.

Шалгаруулалт:

      Илтгэлийг урьдчилан хүлээн авч комисс хянан шалгаруулах бөгөөд шалгарсан 8 илтгэлийг хуралд хэлэлцүүлнэ. Бусад илтгэлүүд тавигдсан шаардлагыг хангасан нөхцөлд ШУТИС-ийн Эрдэм шинжилгээний бичигт хэвлэгдэх болно.

Шагналын сан:

            Уралдаанд ирүүлсэн шилдэг илтгэлүүдийг дараах байдлаар шагнана. Үүнд:

  1. Тэргүүн байр 1 оюутан
  2. Дэд байр 2 оюутан
  3. Тусгай шагнал 5 оюутан

Хурал зохион байгуулагч:            

  • ШУТИС, ҮТС-ийн Ой модны үйлдвэрлэлийн технологийн салбар
  • Ой модны сургалт судалгааны хүрээлэн

Хамтран зохион байгуулагч:       

  • Байгаль орчин, аялал жуулчлалын яам
  • Монгол орны UN-REDD Үндэсний Хөтөлбөр