Технологи, инновацийн залуу судлаачдын “ХҮРЭЛ ТОГООТ-2016” ЭШХ-ын шилдэг судлаачид тодорлоо

БСШУС-ын яам, ШУА, ШУТИС, ШУТС, МЗЭХ, ТИЗСН-ээс залуу судлаачдын дунд жил бүр уламжлал болгон “Хүрэлтогоот” эрдэм шинжилгээний бага хурлыг зохион байгуулдаг уламжлалтай. Энэ жилийн “Хүрэлтогоот-2016” эрдэм шинжилгээний бага хурал 2016 оны 10 дугаар сарын 15-ны өдөр ШУТИС-ийн Шинжлэх ухаан технологийн төв номын сангийн хурлын 604 тоот хурлын танхимд боллоо.

Хурлын үйл ажиллагаанд ШУТИС-ийн Эрдэм шинжилгээ инноваци эрхэлсэн проректор Ч.Баасандаш, МЗЭХ-ны зохицуулагч Н.Нямдорж, Монгол Контент ХХК-ийн гүйцэтгэх захирал Г.Гантуяа, МУИС-ийн багш доктор, дэд профессор Ч.Лодойравсал болон салбартаа тэргүүлэх ахмад эрдэмтэд, 80 гаруй залуу судлаачид оролцов. Мөн манай хурлын урилгын илтгэгчдээр төрийн соёрхолт, доктор Ч.Чинчулуун, БНСУ-ын Солонгосын их сургуулийн профессор Sang Bin Lee сонирхолтой илтгэл тавьж оролцсон.

Хурлын үеэр Монгол Контент ХХК-ийн хамт олонд шинжлэх ухаан, залуу судлаачид, эрдэмтдийг дэмжин ажилласанд гүн талархал илрэхийлэн МЗЭХ, ТИЗСН-ээс батламж гардуулсан.

Залуу эрдэмтэн, судлаачдын эрдэм шинжилгээний бага хурал нь инноваци, хэрэглээний шинжлэх ухаан болон технологи, суурь судалгааны гэсэн хоёр чиглэлд хуваагдан англи хэл дээр зохион байгуулагдсан. Тус хуралд Монгол Улсын их, дээд сургууль, хүрээлэн төвүүдийн судлаачдаас гадна БНЭУ, БНСУ, БНХАУ, Италид сурч байгаа судлаачид идэвхтэй оролцлоо. Хуралд нийт 100 гаруй судлаачдаас 50 гаруй бүтээл ирүүлсэн нь тус хурлын чанар үр өгөөжийг улам дээшлүүлж байна.

ХҮРЭЛТОГООТ-2016 Технологи, Инновацийн салбар хуралдааны ТЭРГҮҮН байранд Pohang University of Science and Technology, докторант Батбилэгийн Цолмонбаатар Mөөгөнцөр ашиглан улаан замаг (Gelidium amansii)-с агааргүй орчинд исэлдүүлж гаргаж авсан дэгдэмхий хүчлүүдээс Био-Дизель түлш гаргаж авах,

ДЭД байранд ШУТИС-ийн Мэдээлэл, Холбооны Технологийн Сургуулийн багш, докторант Цэрэндондогын Тэнгис Тэнцвэрийг алдагдуулах нөлөөг бууруулах төлөвийн гэдрэг холбооны удирдлагын судалгаа,

ТУСГАЙ байранд ШУТИС-ийн докторант оюутан Qian Yu “Research and Application Analysis of LAB (Lignite-coke Adsorption Biodegradation) Waste Water Treatment Technology сэдэвт илгэлүүд шалгарлаа.

Тэргүүн ба дэд байранд шалгарсан Б.Цолмонбаатар, Ц.Тэнгис нарыг МЗЭХ, ТИЗСН-ээс МУ-ын Ерөнхийлөгчийн нэрэмжит шагнал, БСШУС-ын Сайдын залуу судлаачдын дөрвөн сая төгрөгийн Грантад нэр дэвшүүллээ.

Бидний хурлын үйл ажиллагааг жил бүр дэмжин санхүүжүүлж ажилладаг ШУТИС, ШУТС, Чагдаржав сан, мөн энэ жилийн тусгай байрын шагналын санг санхүүжүүлж ажилласан MyTech LLC-ын хамт олондоо баярлаж талархснаа илэрхийлье.

Эрдэм шинжилгээний хуралд оролцсон нийт залуу судлаачиддаа шинжлэн судлах, бүтээн байгуулах их үйлсэд нь өндөр амжилт хүсэн ерөөе.

Технологи Инновацийн Залуу Судлаачдын Нийгэмлэг