“Үл эвдэх сорил ба оношилгоо” сэдэвт эрдэм шинжилгээний хурал болно

Хурал 2016 оны 11 дүгээр сарын 28-ны өдрийн 09:00 цагт ШУТИС-ийн төвлөрсөн номын сангийн Е-604 танхимд болно.

Улсын хэмжээнд анх удаа зохион байгуулж байгаа энэ хуралд үл эвдэх сорил(ҮЭС) ба оношилгооны чиглэлээр судалгааны ажил гүйцэтгэж байгаа ШУТИС-н магистр, доктор оюутнууд, ҮЭС-н мэргэжлийн байгууллага ба компаний төлөөлөгч, эрчим хүч, төмөр зам, нисэх, уул уурхай, барилга болон бусад үйлдвэрийн салбарын ҮЭС-ыг хэрэглэгч байгууллага, компаний техникийн үйлчилгээ хариуцсан инженер-техникийн удирдах ажилтан ба лабораторийн эрхлэгч нар болон бусад холбогдох төрийн захиргааны байгууллага, адил төстэй үйл ажиллагаа эрхэлдэг мэргэжлийн нийгэмлэг, холбоодын төлөөлөгч та бүхнийг хуралд өргөнөөр оролцохыг урьж байна.

Хуралд оролцох судлаачдын илтгэлийн нэр, бүтээлийн хураангуйг 2016 оны 9 дүгээр сарын 25, эрдэм шинжилгээний өгүүллийг 2016 оны 10 дугаар сарын 28-ны дотор baigali5@must.edu.mn электрон шуудангаар хүлээн авна. Лавлах утас: 99798978

Жич: Дэлгэрэнгүй мэдээллийг ХШУС-ийн сайтаас үзнэ үү.