“Алтайн цаад говь”-оор багш нар аялаад ирлээ

       Ахмадын зөвлөлөөс жил бүр уламжлал болгон аялал зохион байгуулдаг билээ. 2016 оны оны ээлжит аяллаа эх орны баруун урд хязгаар “алтайн цаад говь” нэртэйгээр Өвөрхангай, Баянхонгор аймгуудын нутгаар байгаль, түүхийн үзэсгэлэнт газруудаар 2016 оны долдугаар сарын 15-22-ны өдрүүдэд аялаад ирэв. Аялал 2500 км зам туулж нүд баясан, сэтгэл хөдөлгөсөн сайхан газар нутгаар явлаа. Тогтон үзэх газрууд хоорондоо зайтай болохоор өдөрт 300-400 км зам туулж Говийн халуунд дулаацаж (40 гаран хэм халуун), Сэрүүн хангайд усны тунгалаг, хур бороо, аль алиныг нь үзсэнээрээ эх орны газар зүйн 3-4 бүс гаталлаа. Аяллын ахмад нь 80 настай санхүүч Я.Дашдондог, бага нь н.Төрмөнх багшийн 9 настай охин нийт 53 хүн оролцсон юм.

Өндөр гэгээн Занабазарын дурсгалын газраас 90 гаруй насыг зооглосон нутгийн сайхан буурлууд угтаж, үдэж  аялал маань эхэллээ.

Зуун мод –Зулганайн гол дахь Монголын хамгийн бүдүүн тоорой мод. 3 хүн алдлаад гар нийлдэггүй

Халуун говьд (40-50 шахам хэм) хаанаас ийм мод, ус, жимс заяадаг байна? Эхийн голын Баян-бүрд.

Их, Бага Богдуудын хоорондох  Торомхоны даваан дээрээс Алтай,Хангай нууруудын бүс буюу- Монголын газарзүйн мужлалтыг алган дээр байгаа юм шиг харлаа.

Сэгс цагаан Богдод сэрүү унах яагаач үгүй байна. Эхийн голоос ингэж харагдах юм.

ТАЛАРХАЛ

         Жил бүр байгаль түүхийн сайханд аялах бололцоо олгодог сургуулийнхаа Захиргаа, Ректоратын Зөвлөлдөө баярлалаа.

        Аян замын уртад саадгүй, шуурхай үйлчилсэн Хөлөг Налайх” хоршооны А.Мөнхбат ахлагчтай  жолооч нартаа талархаж байна.

        Эм тариа,  анхны тусламж, зөвлөгөө үзүүлэн, үзлэг хийж явсан Оюун эмч, гавьяат эмч Оюунбилэг нартаа баярлалаа.

        Аяллын бэлтгэл сайн хангаж, сэтгэл санаа нийлж сайхан аялсан аялагчиддаа гялайлаа.

        Цаг агаар сайхан байсанд Тэнгэр, Бурхандаа мөргөе.