Ректорын нэрэмжит тэтгэлэг зарлагдлаа

ШУТИС-ийн Ректорын 2016 оны 06 дугаар сарын 10-ны  A/86 тоот тушаалаар батлагдсан “Ректорын нэрэмжит тэтгэлэг олгох журам”-ын дагуу шилдэг элсэгч шалгаруулж “Хичээлийн шинэ жилийн нээлтийн ёслолын ажиллагаа”-нд батламжийг гардуулна.

Материал хүлээн авах, шалгаруулах

Оюутны хөгжил, үйлчилгээний албанд 2016 оны 08 дугаар сарын 29-ний дотор дараах материалыг ирүүлнэ үү. 

Холбогдох материалын жагсаалт

  1. Өргөдөл
  2. Оюутны анкет http://202.5.195.20/StudentApp онлайнаар бөглөж, хэвлэсэн байх
  3. ЭЕШ-ын батламжийн хуулбар
  4. Бүрэлдэхүүн сургуулийн захиргааны зөвлөлийн хурлын протокол
  5. Амжилт гаргасныг нотлох бичиг баримтын хуулбар

ОЮУТНЫ ХӨГЖИЛ, ҮЙЛЧИЛГЭЭНИЙ АЛБА