ШУТИС нь японы их дээд сургуультай хамтарсан судалгаанд магистрантур, докторантурын сургалтанд элсэлт авна

ШУТИС-ийн доорх тэргүүлэх 4-н чиглэлээр 10-н хамтарсан эрдэм шинжилгээ, судалгааны ажилд оролцож байгаа болон оролцох хүсэлтэй бакалавр, магистрын сургалтыг төгсөгчид болон залуу багш, судлаачдыг Япон улстай хамтран хэрэгжүүлж буй “Инженер технологийн дээд боловсрол” төслийн шугамаар ахисан түвшний магистрантур, докторантурын сургалтанд элсэлт авна. Үүнд:

ШУТИС-ийн Судалгааны тэргүүлэх чиглэл

Д/д

Судалгааны сэдэв

 

Шинэ материал, нөөцийн технологийн инженерчлэл

1

Монгол орны эрдэс баялагийн суурь судалгаа

2

Үнсийг барилгын материалын үйлдвэрлэлд ашиглах ногоон технологи

3

Шинэ материалын дэвшилтэт технологийн судалгаа хөгжүүлэлт

Эрчим хүч байгаль орчны инженерчлэл

4

Монголын тэнгэрийн дэд бүтэц: Аэро хөдөлгүүр, байгаль орчины мониторинг, механик болон тээврийн инженерчлэлийн хэрэглээний ШУ, холбооны технологи ба боловсрол

5

Хүрээлэгч орчны бохирдлын хяналтын цогцолбор судалгаа, тогтвортой хөгжил: Төв Монголын Туул, Хараа голын ай савуудын жишээн дээр

6

Эрчим хүчний дамжуулалт түгээлтийн инновацийн судалгаа

7

Монгол орны хүрээлэн буй орчин газар хөдлөлтийн инженерчлэлийн судалгаа хөгжүүлэлт

III

Автоматжуулалт, системийн инженерчлэл

8

Дэвшилтэт технологид суурилсан үйлдвэрлэл, үйлчилгээ ба ахуйн ухаалаг системийн хөгжүүлэлтийн судалгаа

Био инжинеринг (хүнс, эм бэлдмэл, биопринтинг)

9

“Монголын хүнсний зарим бүтээгдэхүүний хатаах  аргын харьцуулсан судалгаа"

10

Хүний тогтвортой хөгжлийг хангах био-инженерийн судалгаа 

Магистрантур, докторантурын  элсэлтэнд тэнцсэн болон судалгааны ажил хийж буй хүмүүс эхний  нэг жил сургалтын хөтөлбөрийн дагуу ШУТИС-д суралцах бөгөөд хөтөлбөрт тавигдах шаардлагыг бүрэн хангаж, сонгон шалгаруулалтад тэнцсэн судалгааны ажил хийж буй багш, судлаачид хоёр дахь жилээс Япон улсын их, дээд сургуульд элсэн суралцана. Тавигдах шаардлага болон сонгон шалгаруулалтад тэнцээгүй тохиолдолд суралцагч ШУТИС-д үргэлжлүүлэн суралцах боломжтой.

Тавигдах шаардлага:

  • Монгол Улсын иргэн байх;
  • Магистрт 35 нас хүртэл, докторт 40 нас хүртэл;
  • Монгол Улсын магадлан итгэмжлэгдсэн их, дээд сургууль болон гадаадын их, дээд сургуулийг инженер, технологи, байгалийн ухааны чиглэлээр суралцаж төгссөн байх;
  • Бакалаврын дипломын голч дүн магистрантурт элсэгч 2.8-аас дээш, докторантурт элсэгч 3.00-аас дээш байх;
  • Англи, Япон хэлний мэдлэгтэй байх;
  • Суралцагчдад зээл олгох, эргэн төлөгдөх нөхцөлөөр хийгдсэн гэрээ болон уг гэрээний хавсралт болох үл хөдлөх хөрөнгийн барьцааны гэрээний нөхцлийг зөвшөөрсөн байх;

Сонгон шалгаруулалт:

  • Гадаад хэлний мэдлэг;
  • Бичиг баримтын бүрдүүлэлт;
  • Ярилцлага;

Суралцах хугацаа:

Тавигдах шаардлагыг бүрэн хангасан, ярилцлагын шалгалтанд тэнцсэн багш, судлаачид ШУТИС-ийн магистр, докторын сургалтанд 1 ба түүнээс дээш жил хамрагдан, хамтарсан судалгааны багт тодорхой чиглэлийн дагуу судалгаа хийж, үр дүнгээ багийн ахлагчаар үнэлүүлэн улмаар Японы их дээд сургуулийн ахисан түвшний шаардлагыг хангасан тохиолдолд Япон улсын гэрээтэй сургуулиудад дараах заасан хугацаанд 1-р курсээс эхлэн суралцана.

Үүнд:  Магистрт 2 жил, докторт 3 жил

Сургалтын төлбөр:

ШУТИС-д суралцах эхний жилдээ УЗ-ийн тогтоосон шийдвэрийн дагуу тогтоосон нэг кредитийн үнэлгээгээр суралцах бөгөөд “Инженер, технологийн дээд боловсрол” төслийн хүрээнд сургалтын хөтөлбөрт тавигдах шаардлагыг бүрэн хангаж, Японд суралцах сонгон шалгаруулалтад тэнцсэн тохиолдолд тухайн суралцагч сургалтын төрийн сан мөн захиалагч байгууллагатайгаа гурвалсан гэрээ хийж, сургуулиа амжилттай төгссөний дараа захиалагч байгууллагадаа доод тал нь 5 жил үр бүтээлтэй ажилласан нөхцөлд зээл нь тэтгэлэг болно.

Бүрдүүлэх бичиг баримт:

1)   Анкет; /маягтын дагуу/

2)   Иргэний үнэмлэхийн нотариатаар баталгаажуулсан хуулбар;

3)   Бакалавр, магистрын диплом болон дипломын нотариатаар баталгаажуулсан хуулбар;

4)   Эрдэм шинжилгээний бүтээлийн жагсаалт;

5)   Бакалавр, магистрын дипломны сэдвээр эссэ бичлэг;

6)   3х4 хэмжээтэй 2 хувь цээж зураг /сүүлийн 3 сард авахуулсан байх/;

7) Япон, эсвэл Англи хэлний түвшин тогтоох шалгалт өгсөн бол батламжийн нотариатаар баталгаажуулсан хуулбар /заавал өгсөн байх шаардлагагүй/;

               8)   Бүртгэлийн хураамж

Элсэн суралцах хүсэлтэй иргэдийг ШУТИС-ийн Т байрны 306 тоот өрөөнд 2016 оны 08 дугаар сарын 22-ний өдрөөс 09 дүгээр сарын 09-ний өдрийг хүртэл бүртгэнэ.     

Дэлгэрэнгүй мэдээлэлтэй /www.mjeed.edu.mn/ цахим хаягаар орж танилцана уу.

ШИНЖЛЭХ УХААН ТЕХНОЛОГИЙН ИХ СУРГУУЛЬ

Ахисан түвшний хөтөлбөрийн алба

Хаяг: ШУТИС-ийн Т байрны 306 тоот өрөө

Холбогдох утас: 322126,  Web: /www.must.edu.mn/