Докторантурын сургалтанд элсэлт авна

2016-2017 оны хичээлийн жилийн докторын хөтөлбөрт шинээр элсэн суралцах иргэдийг 2016 оны 08 дугаар сарын 22-ноос 09 дүгээр сарын 09-ний өдрийг хүртэл бүртгэнэ.                

Шинээр бүртгүүлэх иргэд ШУТИС-ийн Т байрны 306 тоот өрөөнд   дараах бичиг баримтыг бүрдүүлэн ирж бүртгүүлнэ үү.    Үүнд:                

  • Анкет
  • Иргэний үнэмлэхний нотариатаар баталгаажуулсан хуулбар
  • Бакалавр болон магистрын диплом, дүнгийн хавсралтын хамт/эх хувиараа/
  • Бакалавр, магистрын дипломын нотариатаар баталгаажуулсан хуулбар                              
  • 3х4 хэмжээтэй цээж зураг /2 хувь/                                   
  • Судалгааны ажлын агуулга, чиглэл зорилгын талаар бичсэн товч реферат
  • Бүртгэлийн хураамж 10.000₮ төлсөн төлбөрийн баримт /Голомт банкны  1102928189 тоот дансанд тушаах/

Докторантурт элсэгчдээс мэргэжлийн ярилцлага болон гадаад хэлний түвшин тогтоох шалгалтыг тус тус  дараах хуваарийн дагуу авна.  

  • 09 сарын 10-ний өдөр 10:00 цагаасГадаад хэл (орос, англи)
  • 09 сарын 12-ний өдөр 11:00 цагаас  Мэргэжлийн шалгалт (ярилцлага)

Элсэлт авах мэргэжлийн чиглэл /Хөтөлбөр/-ийн нэрсийн жагсаалт татаж үзэх

Хаяг: ШУТИС-ийн Т байрны 306 тоот өрөө

Холбоо барих: 322126 /1031/

АХИСАН ТҮВШНИЙ ХӨТӨЛБӨРИЙН АЛБА