Сургалтын төлбөрийн зээл болон сургалтын төлбөрийн тэтгэлэгт хамрагдах хүсэлтэй оюутны анхааралд

Сургалтын төлбөрийн зээл

Элсэлтийн ерөнхий шалгалтад 600 болон түүнээс дээш оноо авсан элсэгч, 2.8 болон түүнээс дээш голч дүнтэй суралцаж байгаа дараахь суралцагчдад сургалтын төлбөрийн зээл олгоно:

  • Хагас өнчин суралцагч;
  • Малчин өрхийн суралцагч;
  • Өрхийн нэг гишүүнд ногдох орлого нь Үндэсний статистикийн хорооноос тогтоосон бүсийн амьжиргааны түвшингээс доогуур орлоготой өрхийн суралцагч;
  • Гэрээт цэргийн албыг 2 жилээс доошгүй хугацаагаар хаасан суралцагч бол  2016 оны 9 дүгээр сарын 05-ны дотор бүрэлдэхүүн сургуулийн сургалтын албанд дараахь бичиг баримтыг бүрдүүлж өгнө үү.

Сургалтын төлбөрийн зээл хүсэгчийн бүрдүүлэх бичиг баримтын жагсаалт

  1. Өргөдөл;
  2. Эцэг эх, асран хамгаалагчийн болон суралцагчийн иргэний үнэмлэхийн нотариатаар баталгаажуулсан хуулбар;
  3. Бүрэн дунд боловсролын гэрчилгээний хуулбар;
  4. Боловсролын үнэлгээний төвийн батламжийн хуулбар;
  5. Үргэжлүүлэн суралцагчийн дүнгийн тодорхойлолт;
  6. Хагас өнчин суралцагчийн хувьд эцэг, эхийн аль нэг нь нас барсныг гэрчлэх бичиг баримтын хуулбар;
  7. Малчин өрхийн суралцагчийн хувьд малчин өрх болохыг нотлох харьяалах сум, дүүргийн Засаг даргаас баталгаажуулсан албан ёсны бичиг баримт;
  8. Амьжиргааны түвшинээс доогуур орлоготой өрхийн суралцагчийн хувьд харьяалах сум, дүүргийн Засаг даргаас баталгаажуулсан албан ёсны бичиг баримт;
  9. Гэрээт цэргийн албыг 2 жилээс доошгүй хаасан суралцагчийн хувьд 2 жилээс доошгүй хугацаагаар гэрээт цэргийн алба хаасныг тодорхойлсон харьяалах аймаг, дүүргийн Засаг даргын Тамгын газрын Цэргийн штабаас баталгаажуулсан албан ёсны бичиг баримт;
  10. Зээлийн баталгаа болон хөрөнгийн баталгаа;

Сургалтын төлбөрийн тэтгэлэг

Дараахь суралцагчдад сургалтын төлбөрийн тэтгэлэг олгоно. Үүнд:

  • бүтэн өнчин бакалаврын зэргийн суралцагч;
  • хөгжлийн бэрхшээлтэй, эсхүл эцэг, эх нь хоёулаа хөгжлийн бэрхшээлтэй бакалаврын зэргийн суралцагч;
  • хөдөлмөрийн чадвараа бүрэн алдсан гишүүнтэй өрхийн бакалаврын зэргийн нэг суралцагч бол 2016 оны 9 дүгээр сарын 05-ны дотор бүрэлдэхүүн сургуулийн сургалтын албанд дараахь бичиг баримтыг бүрдүүлж  өгнө үү.

Сургалтын төлбөрийн тэтгэлэг хүсэгчийн бүрдүүлэх бичиг баримтын жагсаалт

  1. Сургалтын төлбөр тэтгэлэг хүсэх болсон шалтгаанаа тодорхой тайлбарласан өргөдөл;
  2. Боловсролын үнэлгээний төвийн батламжийн хуулбар;
  3. Бүрэн дунд боловсролын гэрчилгээний хуулбар;
  4. Эцэг, эх, асран хамгаалагчийн болон суралцагчийн иргэний үнэмлэхийн хуулбар;
  5. Холбогдох бичиг баримтын нотариатаар баталгаажуулсан хуулбар, тодорхойлолт;

ОЮУТНЫ ХӨГЖИЛ, ҮЙЛЧИЛГЭЭНИЙ АЛБА