2016 оны 05 дугаар сарын 17-ны өдрийн ректорын зөвлөлийн хурлын шийдвэр

ШИНЖЛЭХ УХААН ТЕХНОЛОГИЙН ИХ СУРГУУЛИЙН

 РЕКТОРЫН ЗӨВЛӨЛИЙН ХУРЛЫН ШИЙДВЭР

 

 2016 оны 05-р сарын 17                                      Дугаар: 8                                                          Улаанбаатархот

 

2016 оны  05 дугаар сарын 17-ны өдөр Ректорын зөвлөлийн Хурал  эрдмийн зөвлөлийн (I-203) тоот өрөөнд 1420  цагт эхэлж 1730цагт дуусав. Хурлыг Ректор Б.Очирбат удирдав.

 

Хуралд оролцсон:  Боловсрол эрхэлсэн   проректор   Х.Энхжаргал, Эдийн засаг нийгмийн хөгжил эрхэлсэн проректор Д.Батчулуун, Оюутны хөгжил хамтын ажиллагаа эрхэлсэн проректор  П.Жаргалтуяа, Эрдэм шинжилгээ, инноваци эрхэлсэн проректор Ч.Баасандаш,  Захиргаа, мониторингийн газрын дарга Л.Пүрэв, БАС-ийн захирал Э.Нинжгарав,  БуХС-ийн захирал  Б.Пүрэвсүрэн, ГУУС-ийн захирал  Б.Чинзориг, МехТС-ийн захирал Д.Цолмонбаатар,  МХТС-ийн  захирал  Б.Сүхбат,   ҮТС-ийн захирал Ж.Туяацэцэг,  ХШУС-ийн захирал Д.Буянтогтох,  ЭХС-ийн захирал Ч.Мангалжалав,  ГХИ-ийн дэд захирал Ц.Энхбаатар, ЕНИ-ийн захирал Я.Наранцэцэг, Багшийн хөгжлийн төвийн захирал Т.Уранчимэг, ҮЭНХ-ны дарга С.Дэлгэрмаа, ОХТ А.Төгсбаяр.

 

НЭГ. Оюутны хөгжил, хамтын ажиллагааны чиглэлээр хийгдсэн ажлын үр дүн хэрэгжилтийн тухай П.Жаргалтуяа танилцуулав.

Шийдвэр: Оюутны байрны журам болон оюутны байрны нэгдсэн удирдлагатай болох асуудлыг тусгаж Эдийн засаг нийгмийн хөгжил эрхэлсэн проректор, Оюутны хөгжил хамтын ажиллагаа эрхэлсэн проректор нар хэлэлцэж шийдвэрлэхээр тогтов.

ХОЁР.  Ерөнхий суурь хичээлүүдээр оюутныг үнэлэх системийг  боловсронгуй болгох тухай ХШУС-ийн захирал Д.Буянтогтох танилцулав.

Шийдвэр: Бүрэлдэхүүн сургуулиас санал авч сургалтын бодлого чанарын албанаас хэлэлцүүлэхээр тогтов.

 

 

                                                                         ЗАХИРГАА, МОНИТОРИНГИЙН ГАЗАР