Манай гимнастикчид ДАШТ-ээс хүрэл медаль хүртлээ

Аэробик гимнастикийн өсвөр үе, насанд хүрэгчдийн ДАШТ БНСУ-ын Инчён хотод үргэлжилж байна. Тус тэмцээний насанд хүрэгчдийн ангиллын “Aerobic step” төрөлд өрсөлдсөн манай тамирчид дөнгөж сая шигшээд 17.900 оноо авсан амжилтаар хүрэл медаль хүртлээ.

Монголын гимнастикчид 17850 оноогоор шигшээд шалгарсан юм. ШУТИС-ийн багт ШУТИС-ийн хүндэт профессор, спортын мастер, багш С.Энхтуяа, ОУ-ын шүүгч, ОУХМастер, багш Г.Ерөөлбат болон багийн бүрэлдэхүүнд Э.Мөнхнасан, Б.Хаштайш, О.Содгэрэл, А.Энхпүрэв, Б.Баясгалан, Ч.Золбоо, Э.Ананд, Ө.Тэмүүлэн нар багтсан юм.

Сонирхуулахад, энэ тэмцээний 12-14 насны ангиллын хосын төрөлд О.Энхтүшиг, Ж.Азжаргал 18.500 оноогоор V, холимог багийн төрөлд О.Энхтүшиг, Н. Баян-Эрдэнэ, Ж.Азжаргал, Э.Марал, Б.Ариунзул нар VIII байрт шалгарсан юм.