Автомат робот 2016

ШУТИС-ын Мэдээлэл, Холбооны Технологийн Сургуулийн “High Tech” клубээс санаачлан, МХТС-ийн дэмжлэгтэйгээр хавар, намрын улиралд жилдээ хоёр удаа зохион байгуулагддаг “Автомат робот”-ын тэмцээн 6 дахь жилдээ 2016.05.21-ны өдөр техник, технологид сонирхолтой оюутан, сурагчдын дунд амжилттай зохион байгуулагдаж өндөрлөлөө.

 

Энэ удаагийн тэмцээнд Дархан хот, Төв аймгийн Батсүмбэр сум, УБ хотоос их, дээд сургуулийн ангилалд 7 сургуулийн 27 баг,  ЕБС ангилалд 11 сургуулийн 22 баг нийтдээ 143 оюутан, сурагчид шулуун болон тойрог замын уралдаан, Робот хөл бөмбөг, Шоо цуглуулагч робот гэсэн дөрвөн төрөлд ур ухаан, хурд хүч, мэдлэг чадвараа уралдуулан өрсөлдсөнөөс: 

  • Тойрог замын уралдаанд  Их дээд сургуулийн 5 баг, ЕБС-ийн  10 баг оролцож

Их, дээд сургууль: Тэргүүн байр: ШУТИС-ҮТС “ЗБЗ” баг

         Дэд байр: ДаТИС “ДаТИС” баг

ЕБС​:                        Тэргүүн байр: 1-р сургуулийн “Innovation” баг

       Дэд байр: Амгалан цогцолбор “Smart solution” баг

  • Шулуун замын уралдаанд Их дээд сургуулийн 16 баг, ЕБС-ийн  14 баг оролцож

Их, дээд сургууль:    Тэргүүн байр: ДаТИС “Complex” баг

      Дэд байр: ШУТИС-ҮТС “ЗБЗ” баг

ЕБС:                        Тэргүүн байр: Brain time сургалтын төвийн “Brain time -1” баг

       Дэд байр: Braintime сургалтын төв “Braintime 2”  баг

  • Робот хөл бөмбөгийн тэмцээнд  10 баг оролцож

Тэргүүн байр: GMIT “Eternal Engine” баг

Дэд байр:  ӨЗБЛАС-ын “Liano” баг

Гуравдугаар байр: ӨЗБЛАС-ын “Муши” баг

  • Шоо цуглуулагч робот тэмцээнд Их дээд сургуулийн  6 баг, ЕБС-ийн  баг оролцож

Их, дээд сургууль:   Тэргүүн байр: ШУТИС-МХТС-ийн “Hell car” баг

      Дэд байр: ШУТИС-ЭХС-ийн “AI & control” баг

      Тусгай байр: ШУТИС-МХТС-ийн “Smart Robo” баг

       Тусгай байр: ШУТИС-МХТС-ийн “Lucky” баг

ЕБС:                         Тэргүүн байр: Амгалан цогцолбор “Smart solution” баг

         Дэд байр: Батсүмбэрийн ЕБС-ийн “Optimus”  баг

  • Шилдэг дизайн

Их, дээд сургууль: ШУТИС-МеХТС “Sensor” баг

ЕБС  : ӨЗБЛАС-ийн “Exp” баг

  • Найдвартай ажиллагаа

Их, дээд сургууль: ДаТИС “Бат-Араа” баг

ЕБС:  Braintime сургалтын төв “Brain time ”  багууд тус тус шалгарлаа.

 

Тэмцээндээ амжилттай оролцсон багууддаа  болон зохион байгуулсан HiTech клуб, МХТС-ын багш нар, багуудын удирдагч багш нартаа баяр хүргэж цаашдын сурлага, хөдөлмөрт нь өндөр амжилт хүсье.