Олон улсын эрдэм шинжилгээний бага хурал амжилттай болж өнгөрлөө

2016 оны 5-р сарын 19-нд «Русский язык как иностранный в современном образовательном пространстве» сэдэвт Олон улсын эрдэм шинжилгээний бага хурал ШУТИС-д явагдлаа. Уламжлалт 12-р энэ бага хурлыг ШУТИС ОХУ-аас Монгол улсад суугаа ЭСЯ, Оросын шинжлэх ухаан, соёлын төв, МУИС, МУБИС-тай хамтран зохион байгуулсан бөгөөд Халимаг, Казахстан, Узбекистан, Буриад, ХБНГУ, Москва, Санкт-Петербург, Иваново, Екатеринбург, Одесс, Барнаул, Эрхүү зэрэг хотуудын их, дээд сургуулиудын багш, эрдэмтэн, судлаачид судалгаа, шинжилгээний ажлаа ирүүлж оролцов. Бага хурлын нээлтэнд ШУТИС-ийн Ректор Б.Очирбат оролцож баяр хүргэж, үйл ажиллагаанд нь амжилт хүсэн үг хэллээ. Уг хурлаар хэл шинжлэлийн ухаан, орчин цагийн орос хэл, гадаад хэл, үүний дотор орос хэл заах арга зүйн нэн шинэ болон тулгамдсан асуудлуудыг авч хэлэлцэн амжилттай болж өнгөрлөө.