Их сургуулиудын профессор багш нарын эрдэм шинжилгээний хурал зохион байгуулагдлаа

ШИНЖЛЭХ УХААН ТЕХНОЛОГИЙН ИХ СУРГУУЛЬ, МЕХАНИК, ТЭЭВРИЙН СУРГУУЛЬ,

ХӨДӨӨ АЖ АХУЙН ИХ СУРГУУЛЬ, ИНЖЕНЕР ТЕХНОЛОГИЙН ИХ СУРГУУЛЬ, БАТЛАХ ХАМГААЛАХЫН ИХ СУРГУУЛИЙН АЮУЛГҮЙ БАЙДЛЫН СУРГУУЛИЙН ХАМТАРСАН эрдэм шинжилгээний хурлыг 2016 оны 05 сарын 20-ны өдөр МехТС-ийн эрдмийн зөвлөлийн өрөөнд амжилттай зохион байгууллаа.

Уг Эрдэм шинжилгээний хурлын зорилго нь их дээд сургуулиудийн инженер  технологиин профессор багш нарын хамтарсан судалгаа шинжилгээний ажлыг дэмжих цаашдаа хамтарсан төсөл хөтөлбөр хэрэжүүлэх, инновацийг дэмжих зорилготой.

Уг хуралд сургуулиудын шалгарсан илтгэлүүдийг хэлэлцсэн ба  нийт ШУТИС МехТС-ийс 5 илтгэл, БХИС-ийн АБС-иас 4 илтгэл, ХААИС-ын ИТС-ийн 5 илтгэл хэлэлцэгдлээ. Үүнээс 3 байр эзлүүллээ.

1-р байр:         ШУТИС-ийн МехТС-ийн Машин үйлдвэрлэлийн  салбарын багш

“Вольфрамит болон нүүрстөрөгч агуулсан хатуу түлшний холимогоос механик идэвхжүүлэлтийн тусламжтайгаар Вольфрамын карбид нийлэгжүүлэх судалгаа” сэдвээр

                         Илтгэгч: Л.Тэлмэнбаяр

2-р байр:        ХААИС-ийн ИТС-ийн багш

                        “Сийрүүлүүрийн суман хошууны сэргээн засах технологи” сэдвээр

                        Илтгэгч: Ч.Цэсэндорж

3-р байр:        БХИС-ийн Аюулгүй байдлын сургуулийн багш

                       “Цэргийн зэвсэглэлд роботын технологийг ашиглах нь” сэдвээр

            Илтгэгч: Л.Бямбажаргал нар эзэллээ.   

Хуралд оролцсон бүх багш нартаа амжилт хүсье.

ШУТИС,  Механик, Тээврийн сургууль

Улаанбаатар 2016 он