2016 оны 5-р сарын 9-15-нд зохион байгуулсан “МОНГОЛЫН ИННОВАЦИЙН 7 ХОНОГ-2016” арга хэмжээ үр дүнтэй болж өндөрлөлөө

Улс орны нийгэм-эдийн засгийн хүрээнд мэдлэгийн эдийн засаг, инновацийн талаарх ойлголт, мэдлэгийг түгээх, инновацийн соёл, бүтээлч сэтгэлгээг төлөвшүүлэх, ШУТ, инновацийн түншлэлийг хөгжүүлэх зорилгоор уламжлал болон  зохион байгуулагдах болсон  “Монголын инновацийн 7 хоног-2016 арга хэмжээ хоёрдахь жилдээ амжилттай  болж өнгөрлөө.

Энэ жилийн хувьд уг арга хэмжээ ногоон хөгжил, инноваци, технологи болон үндэсний бүтээгдэхүүний загварын шинэчлэл болон залуу судлаач, магистр, доктор оюутны эрдэм судлалын ажлын үр дүнг танилуулан сурталчилах,  урамшуулан дэмжихэд чиглэснээрээ онцлогтой.

Энэхүү арга хэмжээг БСШУЯ, БОНХАЖЯ, АҮЯ, МҮХАҮТ, ШУТИС, СУИС, Монголын залуу эрдэмтдийн холбоо(МЗЭХ), Монголын инновацийн холбоо(МИХ) зэрэг 6 байгууллага хамтран зохион байгуулсан ба Скайтел ХХК, Монгол контент ХХК ивээн тэтгэсэн бол НЗДТГ, МТҮП, “GGI олон улсын байгууллага, Старт–ап Монголия, МТА, ТИЗСН, ТБИҮНХ зэрэг байгууллагууд дэмжиж  оролцлоо. Түүнчлэн MNB, ETV, Eagle, MNC, UBS, Монцамэ агентлаг, “Marketing Today”сэтгүүл, “Business Times”сэтгүүл зэрэг хэвлэл мэдээллийн байгууллагууд мэдээллийн ивээн тэтгэгч, дэмжигчээр хамтран ажиллав. 2016 оны 5-р сарын 9-15-ны өдрүүдэд 7 хоногийн туршид тодорхой хөтөлбөрийн дагуу 7 гол арга хэмжээ зохион байгуулагдлаа.

 

I өдөр:   2016. 05. 09,  Даваа. “АЛБАН ЁСНЫ НЭЭЛТИЙН АЖИЛЛАГАА”

Хэвлэлийн бага хурал, БСШУЯ, Хурлын танхим

Арга хэмжээнд зохион байгуулагч талуудыг төлөөлөн БСШУЯ-ны  Өндөр технологи, инновацийн газрын дарга Л. Лувсанжамц,  БОНХАЖЯ-ны  Цэвэр технологийн хэлтсийн  дарга Г. Нямдаваа, АҮЯ-ны Стратегийн бодлого зохицуулалтын газрын дарга Д.Баттогтох, МҮХАҮТ-ын орлогч дарга М. Сарандаваа, ШУТИС-ийн ЭШ инноваци эрхэлсэн проректор Ч. Баасандаш, ШУТИС-ийн Технологи дамжуулалтын төвийн дарга Д. Хашбаяр, ШУТИС-ийн Бизнесийн удирдлага хүмүүнлэгийн сургууль(БуХС)-ийн захирал Б. Пүрэвсүрэн, ШУТИС-ийн Бизнесийн ахисан түвшний сургуулийн захирал Г. Баттүвшин, ШУТИС-ийн БуХС-ийн Технологийн менежментийн салбарын эрхлэгч Л. Оюунцэцэг нар, мөн  яамдын ажилтнууд, ШУТИС-ийн болон БуХС-ийн профессор багш оролцов. Арга хэмжээнд 30 гаруй хэвлэл мэдээллийн  хэрэгслийн төлөөлөл хүрэлцэн ирж сурвалжлага хийлээ.

                               

Зураг 1. Албан ёсны нээлтийн арга хэмжээ: Зохион байгуулагчдын төлөөлөл

 

               

            

II өдөр:   2016. 05. 10-11,  МЯГМАР-ЛХАГВА.

 

 “НОГООН ТЕХНОЛОГИ-ИННОВАЦИ-2016”  ЗӨВЛӨГӨӨн/ ҮЗЭСГЭЛЭН

МҮХАҮТ-ын Хурлын танхим/ Үзэсгэлэнгийн танхим

Зөвлөгөөн болон үзэсгэлэнгийн арга хэмжээг БОНХАЖЯ, МҮХАҮТ, ШУТИС хамтран зохион байгуулав. БОНХАЖЯ-ны зүгээс  уг арга хэмжээг 4 дэх жилдээ  уламжлал болгон зохион байгуулж байгаа бөгөөд энэ жилийн хувьд ногоон технологи, инноваци, шинэ санаачилгыг сурталчилах, ногоон бизнес эрхлэгчдийг хөрөнгө оруулагчидтай холбох зорилготой, Монголын инновацийн 7 хоногийн хүрээнд явагдаж байгаагаараа онцлог юм.

Зөвлөгөөн, үзэсгэлэнд  ногоон  хөгжлийн бодлогыг хөгжүүлэх, байгальд ээлтэй техник технологи, оновчтой шийдлийг сурталчлах үүднээс ногоон бизнес эрхлэгчид, шинийг санаачлагчид, ногоон инноваци, технологи хөгжүүлэгчид, эрдэмтэн, судлаачид, бодлого боловсруулагчид, хөрөнгө оруулагчдын 150 гаруй төлөөлөл хамрагдав.

Зөвлөгөөнийг БОНХАЖЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга Ц.Цэнгэл нээж үг хэлсэн ба  хуралдааныг  БОНХАЖ-ын Сайдын зөвлөх А.Цолмон удирдан явууллаа. 

Зөвлөгөөний I хэсэг  “Ногоон технологи, инновацийн хөгжил: бодлого,  хэрэгжилт ба туршлага” сэдвийн хүрээнд явагдсан  бадараах илтгэлүүдийг хэлэлцүүлсэн. Үүнд:

  • Ногоон хөгжлийн бодлого, түүнийг хэрэгжүүлэхэд ногоон технологи, инновацийн үүрэг

БОНХАЖЯ-ны Цэвэр технологийн хэлсийн  дарга, док(PhD). Г.Нямдаваа

  • “Ногоон технологи, инновацийн хөгжлийн чиг хандлага, олон улсын туршлага”

  ШУТИС-ийн БУХС-ийн Технологийн менежментийн салбарын эрхлэгч, (ScD)., проф. Л.Оюунцэцэг

  • “Монгол Улсад ногоон технологи, инновацийг хэрэгжүүлэхэд учирч буй бэрхшээл, шийдвэрлэх арга зам”

Шинэ Монгол технологийн дээд сургуулийн захирал, док(PhD)., проф. Ч.Ганзориг

  • “Тогтвортой санхүүжилт ба ногоон зээл”

  Монголын банкуудын холбооны ТоС-ийн удирдах хорооны гишүүн Б. Найдалаа

  • “Ногоон технологи, инновацийг судалгаа, үйлдвэрлэлд нэвтрүүлэх боломж”

ШУА-ын Инноваци, хамтын ажиллагаа хариуцсан мэргэжилтэн З. Отгон

II хэсэг. Ногоон технологи, инновацийн шинэ санаа, шийдэл: Танилцуулга

Бизнес эрхлэгчид, судлаачдын боловсруулсан ногоон бүтээгдэхүүн, инноваци, технологийн 10 гаруй  шийдлүүдийн танилцуулга хийгдэв.

Бага дунд чадлын хэрэглэгчдийн сэргээгдэх эрчим хүчийг ашиглаж буй туршлага

“Грийн солар энержи” ХХК-ний захирал Ө. Мөнхбаатар

Монгол улс дахь LED гэрлийн үйлдвэрлэл

“Анд энержи” ХХК-ний ерөнхий инженер Ц. Гүррагчаа

“Түүхий нүүрс цэвэрлэх технологи”

“Ханан хишиг” ХХК-ний гүйцэтгэх захирал Н. Амарсанаа

“Гурвалсан нано шатахуун”

“Жим вейл Монголиа интернэшнл” ХХК-ний гүйцэтгэх захирал Б. Хишигжаргал

“Эрчим хүчний хэмнэлттэй уурын бойлер”

“Ханан хишиг” ХХК-ний гүйцэтгэх захирал Н. Амарсанаа

“Бохир ус цэвэрлэх технологи”

“Ультрасоник” ХХК-ний төслийн зохицуулагч Н. Урнаа

“Хөрс хамгаалах болон тоос дарах дэвшилтэт технологи”

“Монхимо” ХХК-ний захирал М. Ариунаа

“Хөрсний үржил шимийг дээшлүүлэх бактерийн бордоо”

Дарханы Ургамал газар тариалангийн ЭШ-ний хүрээлэнгийн

профессор Ж. Мижиддорж, Лабораторийн эрхлэгч, док(PhD). Д. Дэлгэрмаа

“Ноолууран бүтээгдэхүүн үйлдвэрлэлийн технологийн шинэшийдэл”

ШУТИС, ҮТС-ийн профессор, док(ScD)., проф. Д. Энхтуяа

“Санширо” ХХК-ний захирал, док(PhD). Р. Борхүү

“Нүүрс хийжүүлэх технологи”

“Гранд повер” ХХК-ний менежер Б. Батдэлгэр

 

2016.05.10-11-ний өдрүүдэд МҮХАҮТ-ын Үзэсгэлэнгийн танхимд явагдсан “НОГООН ТЕХНОЛОГИ, ИННОВАЦИ - 2016”  үзэсгэлэнд ногоон бизнес эрхлэгчид, шинийг санаачлагчид, ногоон инноваци, технологийг хөгжүүлэгчид, эрдэмтэд судлаачид, их, дээд сургууль, ЭШ-ний болон бизнесийн байгууллагууд, мэргэжлийн холбоодоос бүрдсэн нийт 62 байгууллага оролцож, бүтээгдэхүүн технологио тавигдаж, 1000 гаруй хүн үзэж сониржээ.

Үзэсгэлэнгийн үйл ажиллагааг албан ёсоор нээж,  БОНХАЖЯ-ны Сайдын зөвлөх А. Цолмон МҮХАҮТ-ын Ерөнхийлөгч Б. Лхагважав, ШУТИС-ийн ЭШИ-ийн проректор Ч. Баасандаш нар үг хэлж, тууз хайчлав.

Үзэсгэлэнгийн нээлтийн ажиллагааг  СУИС-ийн уран бүтээлчид хөтөлж, ая дуугаа өргөлөө.  (Хөтлөгч СУИС-ийн ТУС- ийн багш С. Гантулга, ХУС, ДУТ- ийн уртын дууны ангийн оюутан Б. Лопилмаа, н Оюунцолмон, н. Батмагнай, н. Хандсүрэн, н. Ариунзол, ХУС, ХУТ- ийн багш П. Мөнхжингийн хөгжим “ Хүлэг” 3-р дамжааны оюутны Морин хуурын дөрвөл, оюутан Т. Цолмон, З. Бум-Эрдэнэ, С. Дарханбаяр, Э. Мөнх-Эрдэнэ).

Түүнчлэн  үзэсгэлэнгийн үеэр товхимол гаргах зорилгоор оролцогч аж ахуйн нэгжүүдээс санал асуулга авав.

Үзэсгэлэнгийн хаалт, шагнал гардуулал ёслолын  арга хэмжээг СУИС-ийн уран бүтээлчид хөтлөн явуулж, ая дуугаа өргөв (Хөтлөгч- СУИС-ийн ТУС- ийн багш С. Гантулга, ХУС, ХОСТ- ийн багш  Цэн. Эрдэнэбатын хөгжим “Ариг минь”  ХУТ-ийн оюутны “Туургатан” хамтлаг).

Зохион байгуулагчдын зүгээс үзэсгэлэнгийн төгсгөлд “Ногоон технологи- инновацийн шилдэг бүтээгдэхүүн”  шалгаруулж,  шагнал гардууллаа.

Үзэсгэлэнд оролцсон аж ахуйн нэгжүүдийг “Шилдэг ногоон технологи нэвтрүүлэгч”, “Шилдэг ногоон бүтээгдэхүүн үйлдвэрлэгч”, “Шилдэг ногоон инноваци санаачлагч” гэсэн 3 номинациар шалгаруулан өргөмжлөл  гардуулж, тус бүр 300000 төгрөгийн урамшуулал олгов.

Шилдэгээр шалгарсан үйлдвэрлэгч-байгууллагууд:

  • Шилдэг ногоон технологи нэвтрүүлэгч – Анд энерги ХХК-ний лед гэрлийн үйлдвэр
  • Шилдэг ногоон бүтээгдэхүүн үйлдвэрлэгч – Эко ноос ХХК/Хаан ноос бүтээгдэхүүн/
  • Шилдэг ногоон инноваци санаачлагч – Вэйст энержи сэйвинг ХХК

Түүнчлэн  5 аж ахуйн нэгжийг 5 сард болох “EXPO MONGOLIA” үзэсгэлэнд үнэ төлбөргүй оролцох эрхээр урамшуулав. Үүнд:

  1. Сопоко ХХК
  2. Монголын хог хаягдлын холбоо
  3. Монгол Базальт ХХК
  4. Мон Арболит Хаус ХХК
  5. Оверсийс Вест ХХК

"Ногоон" бүтээгдэхүүн нь ихэвчлэн байгаль орчинд ээлтэй, эрчим хүчний хэмнэлттэй, аюулгүй байдал ба эрүүл ахуйг хангасан, хаягдлыг дахин ашиглах буюу нөхөн сэргээгдэх түүхий эд хэрэглэдэг зэрэг олон давуу талыг агуулдаг. Иймээс сүүлийн үед судлаачид, инженерүүд, зохион бүтээгчид ногоон ба цэвэр технологи ихээхэн ирээдүйтэй бизнес гэдгийг ойлгох болсон ба дэлхийн зах зээлд  энэ технологи хурдацтай хөгжиж, өндөр ашиг, орлого авчрах болжээ.

Ийнхүү дээрх арга хэмжээ нь үйлдвэрлэл, практик болон бизнесийн хүрээнд нэвтрүүлэх боломжтой, байгальд ээлтэй техник, технологи, инновацийн шинэ санаа, шийдлийг бизнес эрхлэгчид, хөрөнгө оруулагчид, олон нийтэд таниулах, шинийг санаачлагч, гарааны  бизнес (Start-Up) эрхлэгчдийг хөрөнгө оруулагчидтай холбох, оролцогч талуудын хамтын ажиллагаа, түншлэлийг хөгжүүлэх эхлэлийг тавихад чиглэгдсэн ба амжилттай явагдаж өндөрлөлөө.

 

II өдөр:   2016. 05. 12--13,  пүрэв-баасан

ICIED-2016International Conference on Innovation and Entrepreneurship Development  Олон улсын эрдэм шинжилгээний бага хурал, ШУТИС, ШУТ-ийн Төв номын сан, 604 тоот танхим

Энэ жилийн арга хэмжээний үндсэн зохион байгуулагчаар БСШУЯ, АҮЯ, ШУТИС(БуХС, БАТС), МЗЭХ зэрэг байгууллагууд ажилласан ба Монгол улсад инженер технологийн дээд мэргэжилтэн бэлтгэсний 55 жилийн ойн хүрээнд  явагдсанаараа онцлогтой. Түүнчлэн  МЗЭХ-той хамтран “Магистр, доктор оюутан- залуу судлаачдын “Best Paper Award-2016”  ЭШ-ний  хурлыг хамтатган зохион байгуулсан нь бас нэг онцлог боллоо.   

Олон улсын бага хурлыг нээж БОНХАЖЯ-ны Сайдын зөвлөх А. Цолмон, ШУТИС-ийн ЭШИ-ийн проректор Ч. Баасандаш нар үг хэлсэн ба нэгдсэн хуралдааныг ШУТИС-ийн Гадаад харилцааны газрын дарга, доктор Т. Ууганбаяр удирдав.

Хурлын нээлтэд СУИС-ийн уран бүтээлчид ая дуу өргөлөө (Хөг  Х. Алтангэрэл “Аргамаг хүлгийн хурдаар”, ХУТ-ийн 4-р дамжааны оюутан,  морин хуурч З. Баярсүх, ятгач Ө. Ариунхишиг).

Олон улсын хурлын урилгын илтгэлүүдийг “Бүтээлч эдийн засгийг хөгжүүлэхэд ШУТ, инновацийн гүйцэтгэх үүрэг”, “Үйлдвэрлэгч-Монгол: Улс орны ирээдүйг  өөрчлөх шинэ хандлага”, “Өмнөд Солонгосын загварын 2016 оны чиг хандлага”  зэрэг сэдвүүдээр Өмнөд Солонгос улсын Ерөнхийлөгчийн ШУТ, инновацийн зөвлөлийн дэд дарга, “DGIST (Daegu Gyeongbuk Institute of  Science and Technology)” –ийн Ерөнхийлөгч, проф. Сунг-Чул Шин(Sung-Chul Shin), “1000 инженер”-ийн  боловсролын Монгол-Японы төслийн зөвлөх Ж. Ватанабе(J. Watanabe), Өмнөд Солонгосын Чонбукийн их сургуулийн профессор Сү-Жинг Бае (Soo-Jeong Bae) нар хэлэлцүүлсэн ихээхэн сонирхолтой болов.

Олон улсын хуралд  ОХУ, Өмнөд Солонгос, Япон, Энэтхэг, Монгол зэрэг орны эрдэмтэн судлаач, профессор, багш, магистр, доктор оюутнуудын 60 гаруй бүтээл ирүүлснээс мэргэжлийн хянан магадлагаа хийж, 50 бүтээлийг Бизнесийн ахисан түвшний сургуулиас шинээр эрхлэн гаргаж буй “Менежмент ба Инноваци” эрдэм шинжилгээний сэтгүүлд нийтлүүлэв.

ICIED-2016-ийн хүрээнд зохион байгуудагдсан BPA-2016 Залуу судлаачдын ЭШ-ний бага хурал нь магистр, доктор- оюутны судалгаа, шинжилгээний ажлыг дэмжих, залуу судлаач нарт судалгааны үр дүн, бүтээлээ танилцуулах боломж олгох улмаар шинжлэх ухаан, технологийн салбарын хүний нөөцийг чадавхижуулан, эрдэмтдийн залгамж халааг бэлтгэх, түүнчлэн шинжлэх ухааныг төр, хувийн хэвшил болон олон нийтэд сурталчилан таниулахад чиглэгдэв.

Уг арга хэмжээнд ШУТИС-ийн эрдэм шинжилгээ, инноваци эрхэлсэн проректор, док(PhD)., дэд проф. Ч.Баасандаш, МЗЭХ-ны Ерөнхийлөгч,  док(PhD). Д.Баттогтох, академич, док(Sc.D). Ж.Тэмүүжин, ШУТИС-ийн Бизнесийн удирдлага, хүмүүнлэгийн сургуулийн Технологийн менежментийн салбарын эрхлэгч, док(Sc.D)., проф. Л. Оюунцэцэг болон салбартаа тэргүүлэх эрдэмтэд, 50 гаруй залуу судлаачид оролцлоо.

Мэргэжлийн хянан магадлагаа хийх комиссын болон шилдэг илтгэл шалгаруулах шүүгчдийн бүрэлдэхүүнд академич Ж.Тэмүүжин, док(Sc.D)., проф. Л.Оюунцэцэг,  док(Sc.D)., дэд проф. Б.Цэцгээ, док(PhD). Б.Загдхорол, док(PhD). Д.Төрмөнх, док(PhD).  Да.Ганбат, док(PhD). Л.Түмэнбаяр, док(PhD). Т.Баясгалан, док(PhD). Ж.Азжаргал, док(PhD). Д.Энх-Отгон, док(Sc.D). Т.Уранчимэг, док(PhD). Ж.Уранчимэг, док(PhD).  М.Банзрагч нар тус тус ажиллав.

Залуу судлаачдын хуралд магистр, доктор оюутны 50 гаруй судлаач бүтээлээ ирүүлснээс мөн мэргэжлийн хянан магадлагаа хийж, 18 бүтээлийг дээрх сэтгүүлд хэвлүүллээ. Дараах илтгэлүүд “Шилдэг бүтээлийн шагнал” хүртэв.

Доктор- оюутны шилдэг бүтээл:

ТЭРГҮҮН байр: ШУТИС, МХТС-ийн докторант оюутан Т.Уранчимэгийн Efficient Network Topology for Monitoring the Freight Train илтгэл, МОНГОЛ КОНТЕНТ ХХК-ийн НЭРЭМЖИТ ШАГНАЛ (1500000/нэг сая таван зуун мянган төгрөг)

ДЭД байр: МУИС-ийн ХШУС-ийн докторант М.Золжаргалын Named Entity Recognition for Mongolian Language илтгэл(Ивээн тэтгэгчийн дурсгалын зүйл)

Магистр- оюутны шилдэг бүтээл:

ТЭРГҮҮН байр: Шинжлэх Ухааны академийн Философийн институтын эрдэм шинжилгээний ажилтан, магистрант Г.Төрхишигийн “Measuring the Research and Development in Business Sector in Mongolia” сэдэвт илтгэл, СКАЙТЕЛ КОМПАНИЙ ЗАХИРЛЫН НЭРЭМЖИТ ШАГНАЛ (Samsung Galaxy Note 5 гар утас)

ДЭД байр: МУИС, Хэрэглээний шинжлэх ухааны сургуулийн магистрант Б.Лхагважаргалын “Air quality study in Erdenet city” сэдэвт илтгэл

 

 IV- VI  өдөр:   2016. 05. 12-14,  ПҮРЭВ- БЯМБА

 “ДЭЛХИЙН ДИЗАЙНЫ ЧИГ ХАНДЛАГА: ХАЯГДЛЫГ ХУДАЛДАХ БОЛОМЖ “ сэдэвт үндэсний бүтээгдэхүүний дизайны шинэчлэлийн  Сургалт-семинар

Үндсэн зохион байгуулагчид: ШУТИС, СУИС, МИХ, МННХ

Сургалт семинарыг  Өмнөд Солонгосын Чонбукийн их сургуулийн профессор, Солонгосын загварын бизнесийн холбооны  ерөнхийлөгч  асан, доктор, профессор  Сү-Жинг Бае(Soo-Jeong Bae), мөн сургуулийн багш, доктор  Жунг- Хюун Баек (Jung-Hyun Baek)  нар хөтлөн явуулсан ба Монголын ноос ноолуурын холбоотой хамтран, ноос ноолууран бүтээгдэхүүн үйлдвэрлэгч 30 гаруй үйлдвэрийн дизайнерүүд, ШУТИС болон СУИС-ийн дизайн, загвар зохион бүтээлт, технологийн чиглэлийн багш, оюутнууд нийт 40 хүн оролцлоо.

Семинарын явцад үйлдвэрлэлийн хаягдал ноолууран утас, арьс, ноолууран сүлжмэл, нэхмэл материалаар бүтээгдэхүүн үйлдвэрлэх мастер-класс зохиогдож, оролцогчид олон төрлийн гоёл чимэглэлийн бүтээл хийсэн нь ихээхэн сонирхолтой, үр дүнтэй  болов.

3 өдөр явагдсан сургалт-семинарын төгсгөлд шилдэг бүтээлүүдийг шалгаруулж урамшуулсан ба цаашид зохион байгуулагчдын зүгээс Өмнөд Солонгос улсад  10 сард болох дизайны үзэсгэлэнд монголын дизайнерүүдийг оролцуулахыг зорьж байгаа юм. 

 YI-VII өдөр. 2016. 05. 14-15. БЯМБА-НЯМ

СОЁЛЫН АРГА ХЭМЖЭЭ

Бямба, ням гарагуудад олон улсын хуралд оролцсон гадаадын төлөөлөгчдөд Монголын соёл, уламжлалыг   танилцуулах соёлын арга хэмжээ зохион байгууллаа.

Зочид, төлөөлөгчид “Цонжин болдог”, “Чингисийн хүрээ” зэрэг жуулчны бааз руу аялсан ба “Түмэн эх” чуулгын тоглолтыг үзэж сонирхов.

Түүнчлэн Говь ХХК, Гоёо ХХК, Алтай кашмер ХХК зэрэг ноос, ноолууран бүтээгдэхүүн үйлдвэрлэгчдийн нэрийн бүтээгдэхүүний дэлгүүрээр зочлов.

“Монголын Инновацийн 7 хоног”

Зохион байгуулах хороо