Философийн улсын олимпиадад манай оюутнууд тэргүүн байр эзэллээ

МУИС, ШУТИС, Монголын Эмнести Интернэшнл олон улсын байгууллага, ШУА-ийн Философийн хүрээлэн хамтран 7 дахь удаагаа зохион явуулсан “Философи, хүний эрхийн уулзварт” Улсын олимпиадад БуХС-ийн Хүмүүнлэгийн ухааны тэнхимийн  багш Б.Наранбаатар, Ц.Батцэрэн нараар удирдуулсан БуХС-ийн оюутнуудын  “СИОН” баг тэргүүн байр эзэлж цом, үнэ бүхий зүйлээр шагнагдлаа.

Энэ удаагийн философийн олимпиад нь:

-          Философи, хүний эрхийн асуудлаар медиа материал бэлтгэх,

-          Шударга ёс, эрх чөлөө, хүний эрхийн тест ажилбар

-          Тохиолдол кейс ажиллан багууд мэтгэлцэх

-          Философийн эх бичиг, кино бүтээлийн хэсэгт анализ шинжилгээ хийн тайлбар өгөх гэсэн 4 төрлөөр явагдаж,

-          Найман их, дээд сургуулийн Философийн хичээл судалж байгаа оюутнуудын  багууд оролцлоо.

Тус олимпиадад БуХС-ийн Олон нийттэй харилцах ажлын III курсийн оюутан Э.Эрхэмбаяр, IV курсийн оюутан И.Ичинхорлоо, Менежментийн багцын  II курсийн оюутан Д.Ичинхорол, Б.Одонтуяа, Б.Бумбаяр, Д.Энхмандах нар оролцож тэргүүн байрыг эзэллээ.

 

Зохион байгуулагч байгууллагуудын төлөөлөл Эмнести олон улсын байгууллагын Хүний Эрхийн Боловсрол хариуцсан Удирдах зөвлөлийн гишүүн Б.Болорсайхан Философийн хүрээлэнгийн ЭНБ-ийн дарга,  Доктор (Ph.D) Г.Золзаяа, ЭШАА, Доктор (Ph.D) Ч.Ган-Өлзий, МУИС, ШУС-ийн Философийн тэнхимийн эрхлэгч Доктор (Ph.D),  проф. Б.Дагзмаа нар БуХС-ийн оюутнуудад шагнал гардуулан хүний эрх, эрх чөлөө, шударга ёсны оюутнуудыг хамарсан уралдаан тэмцээн, олимпиад цаашдаа хамтран зохион явуулахаар боллоо.

Олимпиадад амжилттай оролцсон БуХС-ийн оюутнууддаа сурлагын өндөр амжилт хүсэж, дэмжиж ажилласан БуХС-ийн захиргаа, С.Туяа, С.Ариунцэцэг болон Эрүүл мэндийн төвийн эмч Б.Энхтуяа нартаа талархлаа илэрхийлье.

БУХС-ИЙН ХҮМҮҮНЛЭГИЙН УХААНЫ ТЭНХИМ