Тендерийн урилга

Огноо:  2016.05.18

Тендер шалгаруулалтын нэр: ШУТИС-ийн  Хичээлийн 8-р байрыг барих барилгын ажил.

Тендер шалгаруулалтын дугаар: ШУТИС-ЗАА/2016-01

ШУТИС нь эрх бүхий тендерт оролцогчдоос ШУТИС-ийн Хичээлийн 8-р байрыг барих барилгын ажлыг гүйцэтгэх тухай битүүмжилсэн тендер ирүүлэхийг урьж байна.

Тендерийн баримт бичгийг (хүсвэл нэмэлт хувийг) бичгээр хүсэлтээ гаргаж, эргэж төлөгдөхгүй нөхцөлтэйгээр иж бүрдэл бүрийг нь 50,000 төгрөгөөр /Голомт банк 110-292-8177/  тоот дансанд тушаан худалдан авч болно. Тендер нь түүнийг нээсэн өдрөөс эхлэн 45 хоногийн дотор хүчинтэй байна.

Тендерт оролцогч нь Санхүүгийн болон туршлагын дараах шаардлагыг хангасан байна.

Үүнд:

Борлуулалтын хэмжээ: 5.0 тэрбум төгрөг

Түргэн хөрвөх чадвартай хөрөнгө болон авах боломжтой зээлийн хэмжээ: Санал  болгож буй гэрээний үнийн дүнгийн 30%-иас багагүй.

Аудитаар баталгаажуулсан санхүүгийн тайлан ирүүлэх жилийн тоо:    3 жил Баталгаажуулсан дүгнэлтийн хамт ирүүлэх.

Сүүлийн гурван жилд хэрэгжүүлсэн ижил төстэй ажил: Сүүлийн 3 жил. Ижил төстэй ажлуудыг хүлээлцсэн тухай АКТ,  Дүгнэлтийн хамт ирүүлэх

         Тусгай зөвшөөрөл шаардлагатай ирүүлэх. Үүнд:

2.1.4. Цутгамал болон угсармал төмөр бетон арагт бүтээцэн болон иж бүрэн цутгамал бүтээцэн, барилгын ажил /1-16 давхар хүртэл/  Цамхаг тулгуур түшиц хана, яндан антенна зэрэг 30м хүртэл өндөр угсармал ба цутгамал бетон, төмөр бетон, ган бүтээцтэй байгууламжийн ажил.

2.2.1. Барилгын дотор халаалт, салхивч, ус хангамж, ариутгах татуургын  шугам сүлжээ, тэдгээрийн тоног төхөөрөмж, гадна салбар шугам сүлжээний угсралт.

2.2.2. Барилгын дотор гэрэлтүүлэг, цахилгаан хангамж, холбоо дохиолол, ннтернэт сүлжээ, гал унтраах болон галын аюулын дохиоллын системийн угсралт, тэдгээрийн тоног төхөөрөмж, тухайн барилгын гадна салбар шугам сүлжээний угсралт.

4.1. Лифт, эскалатор, зорчигчийн ган татлагат болон чирэх замын угсралтын ажил, засвар, техникийн үүйлчилгээ.

3.1.3.   Дулааны гол (магистраль) шугам сүлжээ, түүний тоног төхөөрөмжийн угсралт.

Тендерийн хамт 174,000,000 төгрөгийн дүнтэй тендерийн баталгаа ирүүлнэ.

Тендерийг 2016.06.20-ны 10:00 минутаас өмнө доорх хаягаар ирүүлэх ба нээлтэд оролцох хүсэлтэй тендерт оролцогчдыг байлцуулан тендерийг 2016.06.20-ны өдрийн  11:00 нээнэ.

Гадаадын этгээд тендер ирүүлэх эрхгүй.

Дотоодын давуу эрх тооцохгүй.

Сонирхсон этгээд тендерийн баримт бичиг болон бусад мэдээллийг доорх хаягаар авч болно.

ШУТИС.СБД-ийн 8-р хороо, бага тойруу-34.Хичээлийн төв байр,

Худалдан авалтын алба, 214 тоот. 94003072