2016 оны 05 дугаар сарын 03-ны өдрийн ректорын зөвлөлийн хурлын шийдвэр.

                                                         ШИНЖЛЭХ УХААН ТЕХНОЛОГИЙН ИХ СУРГУУЛИЙН

                                                              РЕКТОРЫН ЗӨВЛӨЛИЙН ХУРЛЫН ШИЙДВЭР

 2016 оны 05-р сарын 3                                                  Дугаар: 7                                                 Улаанбаатархот

2016 оны  05 дугаар сарын 03-ны өдөр Ректорын зөвлөлийн Хурал  эрдмийн зөвлөлийн (I-203) тоот өрөөнд 1410  цагт эхэлж 1725цагт дуусав. Хурлыг Ректор Б.Очирбат удирдав.

Хуралд оролцсон:  Боловсрол эрхэлсэн   проректор   Х.Энхжаргал, Оюутны хөгжил хамтын ажиллагаа эрхэлсэн проректор  П.Жаргалтуяа, Эдийн засаг нийгмийн хөгжил эрхэлсэн проректор Д.Батчулуун, Захиргаа, мониторингийн газрын дарга Л.Пүрэв, БАС-ийн захирал Э.Нинжгарав,  БуХС-ийн захирал  Б.Пүрэвсүрэн, ГУУС-ийн дэд захирал  Н.Буянхишиг, ДаТС ийн захирал Ц.Батбааатр, МехТС-ийн захирал Д.Цолмонбаатар,  МХТС-ийн  захирал  Б.Сүхбат,   ҮТС-ийн захирал Ж.Туяацэцэг,  ХШУС-ийн дэд захирал До.Нямсүрэн,  ЭХС-ийн захирал Ч.Мангалжалав,  ГХИ-ийн захирал Т.Батбаяр, ЕНИ-ийн захирал Я.Наранцэцэг, ҮЭНХ-ны дарга С.Дэлгэрмаа, ОХТ А.Төгсбаяр.

НЭГ. ШУТИС-ийн гарааны компани байгуулах тухай Технологи дамжуулалт инновацийн төвийн захирал Д.Хашбаяр танилцуулав:

Шийдвэр: “Модон арагтай байшингийн тууш модон хийцүүдийг Монголд   ургадаг шинэс, нарс модыг ашиглан Канад технологиор үйлдвэрлэх  сонгомол арга шийдлүүдийг нутагшуулах”,  “Дотор мах боловсруулах цех байгуулах”, “Бороо-Чандагатайн Ус сэлгэлтийн  УЦС”  гэсэн 3 гарааны компани байгуулах төслийг Ректорын зөвлөлийн гишүүд хэлэлцэн 100% саналтай дэмжив.  

Бусад асуудал.

НЭГ. Хичээлийн VIII  дугаар байрны зураг төслийн ажлын тухай болон урлаг заалны засварын ажлын тухай Хангамж үйлчилгээний албаны дарга Б.Очир танилцуулав.

Шийдвэр: Хичээлийн VIII байрны барилгын ажлын гүйцэтгэгчийг сонгон шалгаруулах болон ШУТИС-ийн Соёл урлагийн танхимын тохижилтын ажлын гүйцэтгэгчийг  сонгон шалгаруулах үнэлгээний хорооны бүрэлдэхүүнийг А/3 сертификаттай мэргэжлийн багш профессоруудыг нэмж оруулан мэргэжлийн бус гишүүдийн хасаж нэмэлт өөрчлөлт оруулахаар тогтов.