“PART TIME”-15 өдөрлөг боллоо
ШУТИС-ийн ОХҮА-аас Залуучуудын хөдөлмөрийн төв биржтэй хамтран зохион байгуулсан “PART TIME”өдөрлөг  2015 оны гуравдугаар сарын 24-ний өдөр боллоо. Тус өдөрлөгт Монголын залуучуудын холбооны дэргэдэх Залуучуудын хөдөлмөрийн төв биржийн мэргэжилтэн З.Мөнхцэцэг “Цагын ажил хэрхэн хайх вэ”, “Ажил олгогчтой хэрхэн уулзах вэ” сэдвээр хүрэлцэн ирсэн оюутнуудад зөвлөгөө, мэдээлэл өглөө. Мөн энэ үеэр оюутан залуучуудтай чөлөөт ярилцлага хийж, оюутнуудыг цагийн ажилд зуучиллаа. Түүнчлэн сургалт судалгааны “Policy Төв”-өөс сургагч багш Жагар ирж хувь хүний хөгжилийн талаар илтгэл тавив.