Хамрагдах салбарууд ба тавигдах шаардлагууд


Хамрагдах салбарууд:

         ·         Техникийн шинжлэх ухаан

         ·         Байгалийн шинжлэх ухаан

         ·         Анагаах ухаан

         ·         Байгалийн шинжлэх ухаан

         ·         Эдийн засаг /аялал жуулчлал/

         ·         Хүмүүнлэг болон нийгмийн шинжлэх ухаан

         ·         Урлаг болон дуу хөгжим

 

Тавигдах шаардлага:

Доктор оюутнууд:

             ·         Магистрын зэрэгтэй байх

             ·         Eurasia-Pacific Uninet хөтөлбөрийн гишүүн байгууллага, их дээд сургуульд доктор оюутан байх

             ·         Эрдэм шинжилгээ, урлаг, соёлын салбарт олон улсын түвшинд нийцэхүйц чадвартай байх

             ·         Англи болон Герман хэлний ярианы болон бичгийн чадварыг өндөр түвшинд эзэмшсэн байх

             ·         Суралцаж буй сургуулийн салбар, тэнхимийн  тодорхойлолт /албан бичиг, захиа/

             ·         Хүлээн авагч тал болох Австри улсын их, дээд сургуулиас хүлээн авахыг зөвшөөрсөн профессор, багшийн албан бичиг, захиа

Докторын дараах сургалтын оюутнууд:

            ·         Докторын зэрэгтэй байх

            ·         Eurasia-Pacific Uninet хөтөлбөрийн гишүүн байгууллага, их, дээд сургуульд сургалт, эрдэм шинжилгээний ажил хийдэг байх

            ·         Эрдэм шинжилгээ, урлаг, соёлын салбарт олон улсын түвшинд нийцэхүйц чадвартай байх

           ·         Ажиллаж буй сургуулийн салбар, тэнхимийн тодорхойлолт /албан бичиг, захиа/

               ·         Хүлээн авагч тал болох Австри улсын их, дээд сургуулиас хүлээн авахыг зөвшөөрсөн профессор, багшийн албан бичиг, захиа Жич: Эдгээр тэтгэлэгүүдэд хамрагдахад насны хязгаар заагаагүй болно.

Сонгон шалгаруулалт:

Гишүүн сургуулиуд шаардлага хангахуйц доктор болон докторын дараах сургалтанд хамрагдах хүсэлт гаргагчдыг эхний  шатанд шалгаруулж Австри улс дахь Eurasia-Pacific Uninet хөтөлбөрийн төв байгууллагад холбогдох материалуудыг илгээнэ. Эцсийн шатны шалгаруулалтыг Австрийн эрдэмтэн судлаач нар болон уг хөтөлбөрийн зохион байгуулагчид хийнэ.

 

Дэлгэрэнгүй мэдээллийг доорх хаягаар орж үзнэ үү.

 

 http://www.eurasiapacific.net/