Оршин суух зөвшөөрлийн сунгалт болон гарах виз


ШУТИС-д суралцагч гадаад оюутан, судлаач нь оршин суух зөвшөөрлөө сунгуулах тохиолдолд Монгол улсад оршин суух хугацаа дуусахаас 1 сарын өмнө ГХА-д мэдэгдэнэ. Гадаад оюутан, судлаач нь Монгол улсаас бүр мөсөн гарах, нутаг буцахаас 10 хоногийн өмнө ГХА-д биечлэн ирж ИХШХЕГ-т хандсан бүртгэлээс хасах, гарах виз хүссэн албан бичиг авах шаардлагатай.